Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин
Шагдарын Дашцэрэн
(1944-2026)
Улаанбаатар хотын автобусны 1 дүгээр баазын ахмад тээвэрчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, зөвлөх инженер Шагдарын Дашцэрэн 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Ш.Дашцэрэн нь 1944 онд Говь-алтай аймгийн Тайшир суманд төрж, Улаанбаатар хотын Төмөр замын техникумыг автомеханикч, ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургуулийг Инженер-механикч мэргэжлээр төгссөн.
Ш.Дашцэрэн нь 1965-1966 онд УБТЗ-ын техникумд лаборант, 1966-1967 онд Улсын тээврийн хороонд мэргэжилтэн, 1973-1978 онд Тээврийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1978-1982 онд Шуудан тээврийн 2 дугаар бааз, 1982-1989 онд Автобусны комбинат, 1989-1997 онд Хотын Тээврийг удирдах газрын даргаар, 1997 -2009 онд Автобус-1 компанийн захирлаар, 2009-2014 онд тус компанид зөвлөхөөр тус тус ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан байна.
Ш.Дашцэрэн нь МАХН-ын 19 дүгээр их хурал, Тэргүүний тээвэрчдийн улсын 2 дугаар зөвөлгөөнд төлөөлөгчөөр оролцон, сүүлийн 33 жил нийслэлийн нийтийн тээврийн салбарт ажиллахдаа 1983-1990 онд автобусны эдэлгээг уртасгах, ашиглалтгүй зогсч байсан автобусыг сэлбэн засч үйлчилгээнд оруулах хөдөлгөөн өрнүүлж, жолооч кондукторыг 2 ээлжтэй болгон, ажиллагчдыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулан, 400 автобусны Засвар үйлчилгээний станцыг бариулж ашиглалтанд хүлээн авч, ЗХУ, БНСЧСУ-аас автобус нийлүүлэх, гадаадын мэргэжилтэнгүүдийг дагалдуулан техник, ашиглалтын ажилтнуудыг сургаж дадлагажуулах, Ажилчдын соёлын ордон, Ардын театр, Дизайны хамтлаг, Тээврийн түүхийн музей, Автобус баазын гэрэл зургийн үзэсгэлэн, ажилтнуудыг орон сууцаар хангах, туслах аж ахуй эрхлэх, явуулын гуанз, ахуй үйлчилгээ, 54, 94 дүгээр хүүхдийн цэцэрлэг тохижуулах зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, нийгмийн асуудлыг шийдсэнээр тээвэрчдийн урам зоригийг нь сэргээж цаг, рейс, орлогын даалгаврыг ханган биелүүлж, 1987, 1988 онд байгууллагаараа улсын аварга хамт олон болсон билээ.
Зах зээлд шилжсэн 1990-1994 оны үед төвлөрсөн хангамж үгүй болсноор Чех, Орос, Хятад улсын үйлдвэрлэгчидтэй шууд харилцаа тогтоож, сэлбэг нийлүүлэх, төр засагт нийтийн тээврийн хүнд байдлыг танилцуулан, гадаадын тусламж, хөнгөлөлттэй зээлийг энэ салбарт зарцуулах санал тавьж, 1995-2006 онд Японы Засгийн газрын тусламжаар Нийслэлийн тээврийг сэргээх 3 үе шаттай төслийг Автобусны 1 дүгээр бааз дээр амжилттай хэрэгжүүлж, Ниссан, Хино маркын 100 автобус, Засвар үйлчилгээний станц хүлээн авч, ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, болзолт уралдаан зарлаж дүгнэх, хөдөлмөрийн аваргуудыг гадаад дотоодод байгууллагын зардлаар аялуулах, салбарын болон хот дүүрэг, төрийн дээд шагналд тодорхойлох, зорчигч урсгалын судалгаа хийж, график маршрутыг оновчтой болгох зэрэг үйлчилгээний хэвийн жигд ажиллагааг хангах талаар олон зүйл санаачлан хэрэгжүүлж хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн, Үндэсний бүтээмжийн шагнал, Үндэсний Топ байгууллага, Татвар, Нийгмийн даатгал төлөгч тэргүүний хамт олон, Хүүхдэд ээлтэй байгууллага, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалагч байгууллага зэрэг олон шагнал хүртсэн, зарчимч шаардлагатай, хамт олны дунд нэр хүндтэй, тэргүүний удирдагч байлаа.
Ш.Дашцэрэн нь Y-YII дугаар 5 жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 70, 80, 90, 100 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн 50.60 жилийн ойн медаль, 1980 онд Атарчдын алдар медаль, 1981 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1985 онд Онц тээвэрчин цолоор, 1998 онд МҮЭ-ийн Хүний төлөө медаль, Монголын ахмадын хорооны хүндэт тэмдэг, 1991 онд Алтан гадас одон, 1999 онд Гавъяат тээвэрчин цол, 2006 онд Хөдөлмөрийн баатар цол, 2011 онд Улаанбаатар хотын Хангарьд одонгоор тус тус шагнагдаж байжээ.
Түүний төлөв даруу, элэгсэг дотно дүр төрх, шударга зарчимч байдал, нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
Хүндэтгэсэн
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
Дэд сайд Г.Ганболд
Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ
Ахмадын хороо, албан хаагчид
| ЭМГЭНЭЛ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ