Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна

2026/03/23
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна

Зам, тээврийн салбарын 7 хоногийн /2026.03.16-2026.03.22/ статистик мэдээг танилцуулж байна.

Зорчигч тээвэр

2026.03.22-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт 44.0 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.4%-аар өссөн байна. Үүнд:

  • Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 43.2 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.0%-аар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 42.8 сая зорчигч зорчжээ.
  • Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 313.0 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.8%-аар буурсан үзүүлэлттэй байна.
  • Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 482.7 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.6%-аар өсжээ.

Ачаа тээвэр

2026.03.22-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт ачаа тээвэр 38.4 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.3%-аар өссөн байна. Үүнд:

  • Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 24.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.5%-аар өссөн.
  • Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 13.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.4%-аар өссөн.
  • Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1.8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5%-аар өссөн байна.
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх