Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Хории Иваотай уулзлаа

2026/02/06
Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Хории Иваотай уулзлаа
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б..Дэлгэрсайханы Япон Улсад хийж буй албан айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б..Дэлгэрсайхан өнөөдөр (2026.02.06) Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Хории Иваотай уулзлаа.
 
Уулзалтын үеэр талууд Япон, Монгол хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд манай улсын зам тээвэр, тэр дундаа иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаа бодит үр дүнгээ өгч байгааг онцолж, цаашид дэд бүтэц, тээврийн холболтыг сайжруулах, иргэний нисэхийн салбарын хөгжлийг дэмжих хүрээнд Буянт Ухаа нисэх буудлын менежментийг давхар хариуцах тухай дэлгэрэнгүй ярилцлаа.
 
Мөн Монгол, Японы хамтын ажиллагаа, найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэж, харилцан сонирхсон бусад асуудлаар мэдээлэл солилцов.
 
Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Хории Ивао Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хандан айлчлалын хүрээнд Япон улсын агаарын тээвэр, дэд бүтэц, зорчигч тээврийн үйлчилгээтэй биечлэн танилцаж, туршлага солилцох, техник технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлд олон чухал ажил хэрэгч уулзалтуудыг өрнүүлсэнд талархал илэрхийллээ.
 
Талууд Монгол Япон хоёр улсын бие даасан, тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Хории Иваотай уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх