Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Сакаи Ясүюүкитэй уулзлаа

2026/02/06
Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Сакаи Ясүюүкитэй уулзлаа
АЙЛЧЛАЛ: Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.02.06) Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Сакаи Ясүюүкитэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд Монгол, Японы хамтын ажиллагаа, найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, менежмент, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанарыг цаашид сайжруулах, олон улсын стандарт, дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
 
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс иргэний нисэхийн салбарын дэд бүтэц, зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, шинэ нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажилтай уялдуулан нисэхээс ирэх буцах зорчигчдыг LRT буюу хөнгөн галт тэргээр тээвэрлэх хүсэлтийг хамтран шийдвэрлэх саналыг дэвшүүллээ.  Тэрээр энэхүү дэд бүтцийн холболт нь нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчдийн хувьд ч тохь тухтай бөгөөд аюулгүй, зорчигчдын хувьд эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн үр ашигтай үйлчилгээ байх болно гэдгийг тодотголоо. Иймд “Чингис хаан” нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү сайжруулах чиглэлд нисэх буудлын өргөтгөлийн ажилтай уялдуулан LRT буюу нийтийн тээврийн асуудалд анхаарал хандуулж дэмжиж ажиллахыг хүслээ. 
 
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Сакаи Ясүюүки нар хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, эдийн засгийн тэргүүлэх салбаруудад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Сакаи Ясүюүкитэй уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх