Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Япон Улсын Токио хотод хийх албан айлчлал өнөөдөр эхэлж байна

2026/02/04
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Япон Улсын Токио хотод хийх албан айлчлал өнөөдөр эхэлж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Япон Улсын Токио хотод хийх албан айлчлал өнөөдөр эхэлж байна.

Тэрээр Япон Улсын Гадаадхэргийн яамны урилгаар 2026 оны 02 дугаар сарын сарын 02-ноос энэ сарын 08-ны өдрийг хүртэл “Сайд нарт зориулсан айлчлалын хөтөлбөр” буюу “Практик түвшний стратегийн солилцооны хөтөлбөр”-т хамрагдах юм.

Айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газар, тээврийн салбарын бодлого, төлөвлөлтийн талаар танилцуулж, хоёр улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх албан уулзалтуудыг хийнэ.

Мөн Япон Улсын “Ханеда” нисэх онгоцны буудал, Гадаад харилцааны сайд, Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын сайд нартай уулзана. Дэд бүтэц, зам, гүүрийн компаниудын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай танилцаж, туршлага мэдээлэл солилцоно

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Япон Улсын Токио хотод хийх албан айлчлал өнөөдөр эхэлж байна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх