Зам, тээврийн салбарт яг одоо хийгдэж буй онцлох таван ажлыг танилцуулж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн гүйцэтгэлийг 2026 онд 70 хувьд хүргэн, 2027 оны 4 дүгээр сард туршилтын тээврийг эхлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Мөн ажилчдын амралт, оршин суух нөхцөлийг бүрдүүлэх кемпийн барилгын ажил эхэлсэн ба нийт 6 блок, 48 өрөө бүхий кемп, бетон замын ажил, бетон зуурмагийн узелийн суурийн ухалт, тэгшилгээний бетон, арматур бэлтгэлийн талбайн суурийн ажил зэрэг үндсэн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Тус төслийг хэрэгжүүлснээр Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй эдгээр төмөр замын төсөл нь экспортын тээвэр, бүс нутгийн эдийн засгийн интеграци, хил дамнасан холболтыг өргөтгөх стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд төслүүдийн хэрэгжилтээр жилд 60-70 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэж, экспортын орлого 2-3 тэрбум ам.доллараар нэмэгдэн эдийн засгийн өсөлт 1.5 нэгж хувиар өсөх, боомтын нэвтрүүлэх хүчин чадал сайжирч, бүс нутгийн хөгжлийн тэнцвэр хангагдаж, Монгол Улс бүс нутгийн ложистикийн төв, дамжин өнгөрөх тээврийн стратегийн зангилаа болох суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 21, 86, 132 дугаар тогтоолуудаар баталгаажсан Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт 2025 оны 4 дүгээр сарын 25-нд албан ёсоор эхэлсэн билээ. Төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд барилгын ажлын доод бүтцийн газар шорооны ажил одоогоор 96.2 хувь, гүүр хоолойн ажил 92 хувь, дээд бүтцийн 6,7 км зам угсрагдан нийт гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна.
Тус салбар төмөр зам ашиглалтад орсноор шатахуун болон тэсэрч дэлбэрэх химийн бодис зэрэг 34 нэр төрлийн аюултай ачааг Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын дундуур нэвтрүүлэхгүйгээр Богд уулын урдуур чиглэсэн шинэ төмөр замаар тээвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр нийслэлийн иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ төмөр зам, авто замын ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Тухайлбал, энэ салбар төмөр замын төсөл ашиглалтад орсноор эхний жилд 3.5 сая тонн, цаашид жил бүр өсөх тооцооллоор 20 сая тонн хүртэлх ачааг тээвэрлэх боломж бүрдэж, хоногт дунджаар 316–1800 том оврын авто машин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох шаардлагагүй болно. Үр дүнд нь Улаанбаатар хотын түгжрэлийг 20-30 хувиар мэдэгдэхүйц бууруулж, дуу чимээ болон агаарын бохирдлыг багасах өндөр ач холбогдолтой.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг бууруулж, 40 тэрбум төгрөгийг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, нислэгийн аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар шийдвэрлэсэн.
Францын төрийн өмчийн "Thales Alenia" компанитай хэлэлцээр хийж, 23 сая еврогийн гэрээ хийгдсэн. Гэрээний хүрээнд Улаанбаатар, Сайншанд хотод байгуулах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд суурилуулах үндсэн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулахын зэрэгцээ кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах юм. Тоног төхөөрөмжийг шинэчилснээр манай агаар дээгүүр дамжин өнгөрч буй онгоцнуудыг бүрэн хянах боломж бий.
Мөн нөөц навигацын төв барина. Энэ төвийг барьснаар манай дээгүүр дамжин өнгөрөх онгоцны тоо хоёр дахин нэмэгдэнэ. Бид навигацаас 200-300 тэрбум төгрөгийг бүрдүүлдэг байсан бол Нөөц навигацын төвтэй болж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчилснээр энэ тоо 2-3 дахин нэмэгдэх боломжтой.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг анх 1.6 сая хүнд үйлчлэх боломжтойгоор төлөвлөж, одоогийн барилга байгууламжийг барьсан. Гэвч үйлчлүүлэгчийн тоо 2025 оны байдлаар 2.4 сая болж, 50 хувиар өссөн байна. Орон нутаг болоод гадаад улсууд руу зорчих нислэгийн тоо тогтмол өсөж байгаа тул өргөтгөх шаардлага үүсэж буй аж. Иймээс “Чингис хаан” нисэх буудлын талбайг 86,000м2-аар өргөтгөхөөр төлөвлөсөн.
Энэхүү өртгөтгөлийг хийснээр талбайн нийт хэмжээ 123,000 м2 болж, 2.3 дахин том болно. Зорчигчдын бууж, суух гейт 11-ээр нэмэгдэх юм.
Дөрвөн аймгийг олон улсын нисэх онгоцны буудал болгож, үйлчилгээ үзүүлнэ. Навигацын тоног төхөөрөмжийг шинэчилснээр орон нутгийн онгоцны буудлуудад олон улсын онгоц буух боломж бүрдэх юм. Дунд оврын онгоц буулгах боломжтой дөрвөн буудал нь Өмнөговь аймгийн Гурвансайхан, Хөвсгөлийн Мөрөн, Баян-Өлгийн Өлгий, Ховдын онгоцны буудал юм.
Улсын төсөв, гадаадын зээл, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 2025 оны байдлаар 423.2 км авто зам, 217 урт метр төмөрбетон гүүрийг шинээр барьж ашиглалтад оруулснаар улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 8109 км болж нэмэгдүүлээд байна. Харин энэ онд авто замын салбарт улсын төсвийн 952,3 тэрбум төгрөгөөр нийт 107 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд үүнд Замын-Үүд-Чойр чиглэлийн тусгай зориулалтын авто зам багтаж байна.
Тухайлбал, гадаадын болон бусад эх үүсвэрээр 361 км авто зам, 1205 у/м гүүрийн засварын ажлыг гүйцэтгэж, улсын төсвийн хөрөнгөөр 52 тэрбум төгрөгөөр 207 км авто замд их засвар хийгдэнэ.
| ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт