Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав

2026/04/03
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав

Зам тээврийн яамны албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.

Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-ийг “зам, тээврийн салбарт Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг нэмэгдүүлэх болон эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Жендэрийн үндэсний хороотой хамтран зохион байгуулав.

Сургалтад Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан Ахмах мэргэжилтэн Д.Батхишиг ирж, “Монгол эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудал ба шийдэл” сэдвээр албан хаагчидтай ярилцаж, мэдээлэл өглөө.

Тэрбээр илтгэлдээ “Монгол эрчүүдийн амьдралын чанар, тулгамдсан олон асуудлыг хэлэлцэж хэрхэн яаж шийдвэрлэх тухай арга замыг тодорхойлж, монгол эрэгтэйчүүдийг цаашид чанартай урт наслах, аз жаргалтай амьдрахын тулд ямар асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар гарц гаргалгаа, шийдэх замыг тодорхойлох хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх