Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

2026/04/04
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэх Засгийн газарт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан улиран ажиллахаар томилогдож, Засгийн газрын гишүүний тангараг өргөж, захирамжаа (2026.04.04) гардан авлаа.

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд 2026 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайханыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 72 дугаар захирамжийг гардуулж, үүрэгт ажилд нь албан ёсоор томиллоо.

Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд хэлэхдээ “Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудад хурдтай, хичээл зүтгэлтэй, туршлагатай сайд улиран томилогдож байгаад баяртай байна” гээд зам, тээврийн салбарынхандаа амжилт хүслээ.

Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх