Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар

2026/04/08
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй БНСУ-ын Дуньян их сургууль болон Монгол Улсын Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа дуусч, хоёр дахь шалгаруулалт эхлэх гэж байна. 

Шалгаруулалтын II шат буюу ярилцлага 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гарагт Зам, тээврийн яаманд 09.00 цагт болно.

Сонгон шалгаруулалтын бүтэц 

[Үнэлгээний бүтэц]

  1. Бичиг баримтын үнэлгээ (50 оноо) :Сурлагын дүн (25 оноо) + Хувийн танилцуулга, суралцах төлөвлөгөө (25 оноо).
  2. Ярилцлагын үнэлгээ (50 оноо) :5 оюутан нэг бүлэг болж орно. Өгөгдсөн асуултаас нэгийг сонгож хувьдаа 5-10 минут бэлдсэний дараа нэг нэгээрээ хариулна.
  3. Нэмэлт оноо (20 оноо) :Солонгос хэл (TOPIK) эсвэл Англи хэлний (TOEFL) оноотой бол түвшнээс хамаарч 10-20 оноо нэмэгдэнэ.

Нэмэлт оноо (хамгийн ихдээ 20 оноо)

  • TOPIK 5↑ → 20 оноо
  • TOPIK 4 → 15 оноо
  • TOPIK 3 → 10 оноо
  • TOEFL 80↑ → 10 оноо
  1. Бичиг баримтын үнэлгээ(50 оноо)  

Ахлах сургуулийн дүн (1012 дугаар анги)

  • 90 болон түүнээс дээш: 25 оноо
  • 85~89: 22 оноо
  • 80~84: 19 оноо
  • 75~79: 16 оноо
  • 70~74: 13 оноо
  • 70: 10 оноо

Өөрийн танилцуулга болон суралцах төлөвлөгөө

Үнэлгээний шалгуур: суралцах хүсэл эрмэлзэл, мэргэжлийн чиглэл, агуулгын бүрэн байдал

  • Сайн: 25 оноо
  • Дунд: 20 оноо
  • Сул: 15 оноо

Хамрагдах шаардлага

  • Монгол улсын ахлах сургуулийг төгссөн эсвэл төгсөх гэж буй
  • Эцэг эх болон өөрөө Монголын иргэн байх
  • БНСУ-ын виз авахад асуудалгүй байх

Бүрдүүлэх материал

  • Ахлах сургуулийн төгссөн (эсвэл төгсөх тодорхойлолт)
  • Дүнгийн тодорхойлолт (10-12анги)
  • Суралцах төлөвлөгөө
  • Хэлний онооны батламж (TOPIK, TOEFL / сонголттой)

Сонгон шалгаруулалтын хугацаа

  • Бүртгэл: 2026.04.15 хүртэл (онлайн)
  • Материал Бүртгэлийн хугацаанд (онлайн)

Ярилцлага

  • 1-р шат: 2026.04.30 (Зам, тээврийн яам – танхимаар)
  • Тэнцсэн хариу: Ярилцлагын дараа (хувь хүнд мэдэгдэнэ)
  • Бүртгэл баталгаажуулалт: Тусад нь мэдээлнэ
  • Ярилцлагыг Дуньян их сургуулийн төлөөлөл болон ЗТЯ төлөөлөл авна

Виз: 2026.06 ~ 2026.08 (бүрдүүлж мэдүүлнэ)

Элсэлт: 2026 оны 09 сар (БНСУ)

Анхаарах зүйл

  • Нийт оноогоор эрэмбэлэн шалгаруулна
  • Хэлний оноо байхгүй байсан ч оролцох боломжтой

 

БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар   
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх