Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томиллоо

2026/04/09
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томиллоо

Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 08-ны ээлжит хуралдаанаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, оронд нь М.Баярмагнайг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. 

Тэгвэл Зам, тээврийн сайдын 2026 оны А/99 дүгээр тушаалаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон М.Баярмагнай өнөөдрөөс /2026.04.09/ үүрэгт ажилдаа орлоо.

Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн даргад цаашдын ажилд амжилт хүслээ.

Мэргэжил:

1997 онд Румын улсын Бухерист эдийн засгийн академи, Австрали улсын Баруун Сидней Их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн ухааны магистр

Ажлын туршлага:

  • 1999-2005 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, маркетингийн газрын захирал
  • 2005-2006 онд Лондонгийн Сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн газарт ажилтан;
  • 2006-2008 онд Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд байгууллагын захирал;
  • 2009-2011 онд Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирал;
  • 2011-2012 онд Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга;
  • 2012-2016онд “ЮП” компанийн дэд захирал;
  • 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2019-2020 онд ЗГХЭГ-ын дэд дарга
  • 2020-2024 Эрчим хүчний яамны дэд сайд
  • 2025 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга
  • 2025-2026 оны 4 дүгээр сар хүртэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
  • 2026 оны 4 дүгээр сараас Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томиллоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх