Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ОХУ: ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ-2026” ОХУ-Д ЭХЭЛЛЭЭ

2026/04/01
ОХУ: ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ-2026” ОХУ-Д ЭХЭЛЛЭЭ
ОХУ-ын Санкт-Петербург хотноо (2026.04.01) “Олон улсын тээвэр, логистикийн форум-2026” эхэллээ. Энэхүү форумыг ОХУ-ын Засгийн газар болон ОХУ-ын Тээврийн яам хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус форумд дэлхийн 60 гаруй улс орны тээврийн сайд нар, салбарын удирдах албан тушаалтнууд, ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, тээврийн салбарынхан өргөнөөр оролцож байна.
Уг форумд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Зам, тээврийн дэд сайд Г. Ганболдоор ахлуулсан Ажлын хэсгийнхэн оролцож байна.
Энэхүү форум “Евразийн тээврийн коридорууд: интеграц ба тасралтгүй логистик” гэсэн нэгдсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд үндсэн хуралдаанууд дэлхийн тээврийн системд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, оролцогч талуудын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээтэй өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.
ОХУ: ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ-2026” ОХУ-Д ЭХЭЛЛЭЭ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх