Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

В. Путин: ОХУ-ын санал болгож буй тээвэр, логистикийн шийдэл дэлхийн тээвэр, логистик, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно

2026/04/01
В. Путин: ОХУ-ын санал болгож буй тээвэр, логистикийн шийдэл дэлхийн тээвэр, логистик, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно
ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй “Олон улсын тээвэр, логистикийн форум”-ын оролцогчдод зориулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин видео мэндчилгээг ирүүлсэн юм. Мэндчилгээг бүрэн эхээр нь хөрвүүлэн хүргэж байна. (2026.04.01)
В. Путин: ОХУ-ын санал болгож буй тээвэр, логистикийн шийдэл дэлхийн тээвэр, логистик, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно.
 
Хатагтай, ноёд оо! Эрхэм анд нөхөд өө!
 
Тээвэр, логистикийн асуудалд зориулсан анхны Олон улсын форумын оролцогчид болон зочдод мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. Дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой эдгээр салбарууд өнөөдөр гүнзгий өөрчлөлтийг туулж, геополитикийн онцгой сорилтуудтай тулгарч байна. Иймээс та бүхний хэлэлцэх асуудал, санал болгож буй шийдлүүд онцгой чухал ач холбогдолтой болж байна.
 
Иранд болж буй үйл явдлууд эрчим хүчний зах зээлд болон Ормузын хоолойгоор дамжин нефть, хий тээвэрлэхэд шууд нөлөө үзүүлж эхэллээ. Илүү олон улс орон, компаниуд зөвхөн тээврийн хурд, өртгийг бус, харин тээврийн маршрут, логистикийн сүлжээний аюулгүй байдал, тогтвортой байдлыг чухалчлах болж байна. Эдгээр нь хямрал, зэвсэгт мөргөлдөөн болон бусад гадаад эрсдэлд бага өртөмтгий байх ёстой.
 
Орос улс ийм шийдлүүдийг дэлхийд санал болгож, дэлхийн логистик болон олон улсын худалдааны шинэ бүтэц бүрэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэж чадна. Манай түншүүдийн хувьд Оросын логистикийн чиглэлүүд нь тээврийн хугацааг богиносгосноор эдийн засгийн хувьд ашигтайгаас гадна дэлхийн тээврийн урсгалыг төрөлжүүлэх боломжийг олгоно.
Өөр нэг урт хугацааны сорилт бол тээвэр, логистикийн салбарт өрнөж буй жинхэнэ технологийн хувьсгал, хиймэл оюун ухаанд суурилсан дижитал шийдлүүдийн хэрэглээ эрчимтэй өсөж байгаа явдал юм. Бид эдгээр үйл явцыг зайлшгүй харгалзан үзэж, ирэх олон арван жилийг урьдчилан харж төлөвлөх ёстой. Энэ нь логистикийн чухал коридоруудыг чанарын шинэ технологийн түвшинд хөгжүүлэх, мөн дэвшилтэт тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхтэй холбоотой. Тухайлбал, робот техник болон автоматжуулсан системийг ашиглах нь ачаа тээвэрлэлтийн өргөн боломжийг нээж байна. Эдгээр нь нисэх буудал, вокзал, агуулах, терминал дахь давтагддаг ажлуудыг орлож, хотуудад “сүүлийн километр”-ийн хүргэлтэд жижиг робот төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлж байна.
 
Дижитал платформуудын суурин дээр тээврийн үйлчилгээний зах зээлийн бүх элементүүдийг нэгтгэж, жолоочгүй систем, логистикийг удирдах, олон улсын тээвэрт нэгдсэн бичиг баримтыг нэвтрүүлэх, дэд бүтэц болон тээврийн хэрэгслийн төлөв байдлыг бараг тасралтгүй хянах зорилт тавьж байна.
Орос улс туршлагаа хуваалцах, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, мөн XXI зууны тээвэр, логистикийн хөгжлийг шинэ технологийн үндсэн дээр хангах чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд бэлэн байна. Эдгээр чухал чиглэлээрх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд “Олон улсын тээвэр, логистикийн форум” чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Бид уг форумыг хоёр жил тутамд тогтмол зохион байгуулна.  Тиймээс та бүхнийг дахин Орос улсад хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн та бүхний ажил үйлс, санаачилга, зорилгод чин сэтгэлээсээ амжилт хүсье. 
Анхаарал тавьсанд баярлалаа.
В. Путин: ОХУ-ын санал болгож буй тээвэр, логистикийн шийдэл дэлхийн тээвэр, логистик, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх