Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ОХУ: ЕВРОАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2026/04/02
ОХУ: ЕВРОАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

"Олон улсын тээвэр, ложистикийн форум" ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2026 оны 04 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна. Тус форумыг ОХУ-ын Засгийн газар, ОХУ-ын Тээврийн яамнаас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Анхдугаар форум “Евразийн тээврийн коридорууд: интеграц ба тасралтгүй логистик" сэдэвт нэгдсэн хуралдаанаар (2026.04.01) эхэллээ.

 

Нэгдсэн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин цахимаар мэндчилгээ дэвшүүлж, дэлхийн тээвэр, ложистикийн хөгжилд тулгамдсан асуудлын гарц шийдлийг олж, олон улсын тээвэр, дэд бүтцийн холболтыг дэмжих шинэ санал санаачилгуудыг гаргаж, хамтран ажиллах шинэ боломжуудыг нээнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Форумын хүрээнд "Логистик ба тээврийн салбарууд", "Дэлхийн холболт ба тээврийн коридорууд", "Дижиталчлал ба тээврийн ирээдүй" гэсэн гурван сэдэвчилсэн хөтөлбөрийн хүрээнд ойролцоогоор 50 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж байна.  Форумыг нээж Оросын Тээврийн сайд Андрей Никитин хэлсэн үгэндээ "Орос улс түншүүддээ Их Евразиас хол зайд улс орнууд болон тивүүдийг холбосон өөр хувилбар, аюулгүй, технологийн дэвшилтэт маршрутуудыг санал болгож байна.
 
Форумаар дэд бүтцийн интеграци, хилийн боомт болон олон төрлийн тээвэрлэлтийг дижиталчлах, автоматжуулах, ложистикийн маршрутын тогтвортой байдал, хүнгүй тээврийн системийгашиглах талаар өргөн хүрээтэй хэлэлцэнэ. Энэхүү олон талт ажил нь Орос болон түнш орнуудын үндэсний хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд засгийн газар хоорондын гол практик шийдвэрүүдийг зохицуулах, хөгжлийн хурдасгана гэдэгт итгэлтэй байна" гэж тэмдэглэн хэллээ.
 
Хуралдаанд панелистаар, ОХУ-ын Шадар сайд Виталий Савельев, Дмитрий Чернышенко, Тээврийн сайд Андрей Никитин, Санкт-Петкрбург хотын Захирагч Александр Беглов, Саудын Арабын Хаант Улсын Тээвэр, ложистикийн сайд Е.П. Салех бин Насер Аль-Джассер, Бүгд Найрамдах Узбекстан Улсын Тээврийн сайд Илхом Махкамов, БНХАУ-ын Тээврийн дэд сайд Шүй Чэнгуан, “Дело" корпорацийн Сергей Шишкаре нар оролцож байна.
Хуралд оролцогчид үндэсний тээврийн системийг дэлхийн ложистикийн сүлжээнд нэгтгэх, хил, боомтын холболтыг дэмжих, саадгүй ложистикийгхөгжүүлэх, Евразийн тээврийн системийг Африк, Ази, Латин Америк, Персийн булангийн орнуудтай холбох чадварыг нэмэгдүүлэхийн тулд салбарыг дижиталчлах талаар өргөн хүрээтэй хэлэлцэж байна.
 
Мөн тээвэр логистикийн салбарт хүний нөөцийг бэлтгэх, инновацийг нэвтрүүлэх, бүс нутгийн хэмжээнд тээврийн нэгдсэн цахим баримт бичгийн системийг нэвтрүүлэх зэрэг олон талт асуудлаар харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.  Хурлын үеэр Саудын Араб, Узбекстаны талаас олон улсын геополитикийн нөхцөл байдлаас дүгнэхэд далайн порттой улс орнууд цаашид зөвхөн усан замын хөгжилд бус төмөр зам зэрэг хуурай замын тээврийн маршрут, чиглэлийг хөгжүүлэхэд анхаарч, авто, төмөр, усан замын холимог тээвэрлэлтийг сайжруулахын төлөө хамтран ажиллах шаардлагатай байгааг дурдаж байлаа.  Харин ОХУ-ын төлөөлөгчид тээврийн хөгжилд нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг орчин үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцолж, энэ чиглэлээр БНХАУ сүүлийн жилүүдэд ихээхэн амжилттай ажиллаж байгааг онцоллоо.
Манай улс энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Тээврийн сайд болон ОХУ-ын Тээврийн яамны урилгаар оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Зам, тээврийн дэд сайд Т.Ганболд тэргүүтэй салбарын төлөөлөгчид оролцож байна.
ОХУ: ЕВРОАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх