Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

2026/04/02
АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй “Олон улсын тээвэр, логистикийн форум”-ын хүрээнд Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Хамтарсан комиссын хуралдаанд ОХУ-д суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ЗТЯ-ны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан нар оролцлоо.
 
Тус хуралдаанаар Азийн авто замын сүлжээний хүрээнд олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийн зохицуулалтыг боловсронгуй болгох олон талт асуудлуудыг хэлэлцлээ.  Мөн оролцогч талууд дэд бүтцийн уялдаа холбоог сайжруулах, авто замын стандарт, шаардлагыг уялдуулах, тээврийн саад бэрхшээлийг бууруулах чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай байх боломжуудын талаар санал солилцлоо.
 
АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх