Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зүүнхараад нийт 30 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ

2015/10/06
Зүүнхараад нийт 30 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 15,8 км хатуу хучилттай авто замын нээлт болж өнгөрсөн байна. Нээлтийн арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ гишүүн Ж.Эрдэнэбат нар болон орон нутгийн удирдлагууд, бусад холбогдох албаны хүмүүс оролцсон аж. Энэхүү замыг концессийн гэрээгээр нийтдээ 10,8 тэрбум төгрөгийн төсвөөр барьсан бөгөөд гүйцэтгэгчээр "Замын Битум" ХХК, зөвлөхийн хяналтын баг "АЗЗҮ" ХХК-иуд тус тус ажиллажээ. Дотоодын компани барьж, товлосон хугацаандаа хүлээлгэн өгсөн 15,8 км хатуу хучилттай авто зам Зүүнхараачуудын олон жилийн хүсэл байсныг энэ үеэр орон нутгийн удирдлагууд, иргэд онцолж байжээ.

 

Зүүнхараад нийт 30 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх