Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ, ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН АГЕНТЛАГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2026/04/03
МОНГОЛ, ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН АГЕНТЛАГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй "Олон улсын тээвэр, логистикийн анхдугаар форум"-ын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, ОХУ-ын Холбооны төмөр замын тээврийн агентлаг (Росжелдор)-тай Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Монгол Улсын Төмөр замын газрын дарга Б.Артур, ОХУ-ын Холбооны төмөр замын агентлагийн дарга Александр Геннадьевич Сахаров нар гарын үсэг зурж, цаашид байнгын хамтын ажиллагаагаар дамжуулж хоёр улсын төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, тэдгээрийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хил дамнасан болон транзит тээврийг хөнгөвчлөх, “Орос–Монгол–Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл, туршлага солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо.
 
Энэхүү санамж бичиг нь хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэд бүтцийн хөгжлийгдэмжих, ачаа тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, технологи, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Талууд санамж бичгийг гурван жилийн хугацаатай байгуулсан бөгөөд баримт бичигт хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тусгасан байна.
 
Мөн ОХУ, Монгол Улсын төмөр замын агентлагууд мэргэжилтэн бэлтгэх, ажилтан, албан хаагчдын мэргэшлийг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. Энэ ажлын хүрээнд төмөр замын байгууллагуудын ажилтнуудад зориулсан богино болон дунд хугацааны хамтарсан сургалтууд, туршлага солилцох, танилцах айлчлалуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, цаашид төсөл, үйл ажиллагааг бодитой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
МОНГОЛ, ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН АГЕНТЛАГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх