Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН ДЭД САЙД Г. ГАНБОЛД ТЭЭВРИЙН ХОЛБОЛТЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

2026/04/03
ЗАМ, ТЭЭВРИЙН ДЭД САЙД Г. ГАНБОЛД ТЭЭВРИЙН ХОЛБОЛТЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй“Олон улсын тээвэр, логистикийн форум-2026”-ын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Г. Ганболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн “Тээврийн холболт нь шинэ дэлхийн дэгжурмын үндэс: дэлхийн өрсөлдөөнөөс нийтийн аюулгүй байдал руу” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцлоо.
 
Хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Максим Орешкин, ОХУ-ын Шадар сайд Виталий Савельев, Оросын Тээврийн сайд Андрей Никитин, Росатомын Улсын Атомын Эрчим Хүчний Корпорацийн Ерөнхий захирал Алексей Лихачев, Танзанийн Нэгдсэн Улсын Тээврийн сайд Макаме Мняа Мбарава, Шри Ланкийн Ардчилсан Социалист Бүгд Найрамдах Улсын Тээвэр, хурдны зам, хот байгуулалтын сайд Бимал Ратнаяке нар оролцож, гол хэлэлцүүлгийн өрнүүллээ.
 
Хуралдааны үеэр оролцогчид дэлхийн тээврийн систем, логистикийн интеграци, олон улсын тээврийн урсгалын зохицуулалт, нийтийн аюулгүй байдлын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх олон боломжуудыг тодорхойлов.
Тухайлбал, Орос болон бусад улс орнууд тээврийн шинэ маршрут нээх, далайн тээврийг нэмэгдүүлэх, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Гэвч геополитикийн асуудал, төлбөр тооцооны хүндрэл, худалдааны тэнцвэргүй байдал зэрэг нь олон зүйлс хүндрэл бэрхшээл учруулж буйг хэлэлцүүлэгт онцоллоо.
Иймд логистикийн шинэ коридор байгуулах, гаалийн хяналтыг сайжруулах, хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байна. Мөн дижиталчлал, инновац, жолоочгүй тээвэр, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь тээврийн салбарын хөгжлийн гол чиг хандлага хэвээр байгааг оролцогчид онцолж байна.  Жишээ нь, "Зүүн өмнөд орноос ирсэн сам хорхойн ачаа Оросоор дамжин Европын нэгэн улс руу явж байсан. Замдаа энэ сам хорхойд зориулсан 80 бичиг баримтыг бөглөсөн. Үүнд маш олон өдөр, цаг хугацаа шаардагдсан. Иймд тээвэр логистикийн салбарт дижиталчлал, цахим систем зайлшгүй шаардлагатай байна " гэдгийг Оросын Тээврийн сайд Андрей Никитин хэллээ.
 
Мөн “Олон улсын түншүүдтэй хамтран ажиллахдаа бид зөвхөн янз бүрийн системийн хэрэглэгчдийг сургаад зогсохгүй эдгээр шийдлүүдийн хөгжүүлэгчдийг бэлтгэж өгнө. Энэ нь логистикийн платформ шийдлүүдэд ч мөн адил хамаарна. Бид түнш орнууд болон компаниуд маань бүх өгөгдлийг бүрэн хяналтандаа байлгах шийдлүүдийг ашиглан өөрсдийн бүрэн эрхийг бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна" гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Максим Орешкин онцлов.
 
Шри Ланкийн Ардчилсан Социалист Бүгд Найрамдах Улсын Тээвэр, хурдны зам, хот байгуулалтын сайд Бимал Ратнаяке энэ үеэр Орос улс Шри Ланкийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд оролцож байгааг дурьдаад, бид ирэх гурван жилийн хугацаанд боомт, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийн хөгжилд 8-10 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байна. Орос улс асар их технологийн чадавхтай бөгөөд Оросын компаниуд, төрийн болон хувийн хэвшлийнхэн Шри Ланкийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
 
ЗАМ, ТЭЭВРИЙН ДЭД САЙД Г. ГАНБОЛД ТЭЭВРИЙН ХОЛБОЛТЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх