Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ, ОРОСЫН ТЭЭВРИЙН ДЭД САЙД НАР ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2026/04/03
МОНГОЛ, ОРОСЫН ТЭЭВРИЙН ДЭД САЙД НАР ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй“Олон улсын тээвэр, логистикийн форум”-ын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Г. Ганболд Оросын Холбооны Улсын Тээврийн яамны дэд сайд Дмитрий Станиславович Зверевтэй уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Орос хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа төмөр зам, агаарын тээврийн чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ. Мөн хил дамнасан тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, логистикийн үр ашгийгдээшлүүлэх, дэд бүтцийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцлоо. Талууд Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын “Төв” коридорын техник, эдийн засгийн үндэслэлийг нэгтгэх тухай гурван талт уулзалтыг ойрын хугацаанд товлохоор тохиролцлоо. Мөн Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн баримт бичгийг ирэх сард баталгаажуулж, гарын үсэг зурахад санал нэгдэв.
Түүнчлэн хоёр улсын нийслэл хоорондын шууд нислэгийг сэргээх, агаарын тээврийн шатахуун нийлүүлэх чиглэлд бодит алхамуудын хийж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад, Зам, тээврийн дэд сайд Г. Ганболд, ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Зам, тээврийн яамны Төмөр замын Бодлого зохицуулалтынгазрын дарга Х.Итгэлт,“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар оролцлоо.
МОНГОЛ, ОРОСЫН ТЭЭВРИЙН ДЭД САЙД НАР ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх