Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН "EATS-1" МАРШРУТЫН УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

2026/04/03
ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН "EATS-1" МАРШРУТЫН УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
ОХУ, Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын тээвэр, логистикийн форум”-ын хүрээнд (2026.04.03) Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын "EATS-1" төмөр замын маршрутын удирдлагын зохицуулах хорооны өргөтгөсөн хуралдаан боллоо.
Хуралдаанд, ОХУ-ын Тээврийн орлогч сайд А.Н.Шило, ТЗХАБ-ын хорооны дарга Антонович Мирослав, НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Нарийн бичиг Дмитрий Марьсян, Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Юрий Дубин, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тээврийн яамны Европтой харилцах хамтын ажиллагааны ерөнхий захирал Бурак Айкан болон гишүүн орнуудын төлөөлөл оролцож, санал солилцон зөвлөлдлөө.
 
Хуралдаанд, Монгол Улсыг төлөөлөн Төмөр замын газрын Эрдэм шинжилгээ, техник, технологи, судалгааны газрын дарга Л.Булганхүү болон тус зөвлөлийн гишүүн "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Тээврийн асуудал хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцож, илтгэл хэлэлцүүлэв.
ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН "EATS-1" МАРШРУТЫН УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх