Олон улсын далайн байгууллага (ОУДБ)-ын Хөлөг онгоцноос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлын хэсгийн 21 дүгээр хурал (ISWG-GHG 21) 2026 оны дөрөвдүгээр сарын 20–24-ний өдрүүдэд Их Британийн Лондон хотноо зохион байгуулагдлаа.
Энэхүү хурал нь олон улсын далайн тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг дэмжих, “Net-Zero Framework”-ийн хүрээнд шаардлагатай дүрэм, техникийн зохицуулалт, аргачлалыг боловсруулах зорилготой өндөр түвшний техникийн хэлэлцүүлэг юм. Хурлын үеэр хүлэмжийн хийн ялгарлыг амьдралын мөчлөгөөр нь үнэлэх тогтолцоо (Life Cycle Assessment), цаашдын судалгаа, бодлогын чиглэл, олон улсын зохицуулалтын асуудлуудыг хэлэлцэв.
Хуралд Монголын талаас Зам, тээврийн яамны Салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунтуяа, Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий, ИБУИНХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Энхсүх, мөн Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ОУДБ-ын Суурин төлөөлөгч Н.Мөнхжаргал нар оролцож, хурлын хүрээнд олон улсын байгууллага, түнш орнуудын төлөөлөлтэй хоёр талын уулзалтуудыг зохион байгууллаа.
Хурлын үеэр Монгол Улсад хэрэгжиж буй SMART-C төслийн төслийн менежер Сюзанн Агиус (Suzanne Agius), төслийн хэрэгжилт хариуцсан захиргааны туслах Сусана Рохас Кастро (Susana Rojas Castro)-тай уулзаж, төслийн хэрэгжилт, техникийн хамтын ажиллагаа болон цаашдын боломжийн талаар санал солилцов.
Мөн Панам Улсаас ОУДБ-д суугаа Байнгын төлөөлөгч бөгөөд Элчин сайд Жинетт Теста (Ginette Testa)-тай уулзаж, Монгол Улсын Далайн захиргаа болон Панамын Далайн захиргаа хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулах асуудлаар хэлэлцэв. Санамж бичгийн хүрээнд далайн болон дотоод усан замын тээвэр, хөлөг онгоцны бүртгэл, мэргэжилтэн бэлтгэх, сургалт зохион байгуулах, туршлага солилцох зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн Тайланд Улсаас ОУДБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Тэнгисийн асуудал хариуцсан зөвлөх Дамронгкиат Киатопас (Damrongkiat Kiatopas)-тай уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлуулах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Үүнээс гадна ОУДБ-ын Техникийн хамтын ажиллагаа, хэрэгжилтийн газрын Ази, Номхон далайн бүс хариуцсан хэлтсийн дарга Жин Вер Пиа (Jean Ver Pia)-тай уулзаж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төсөл, техникийн туслалцаа, чадавх бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
Хурлын үеэр Монгол Улс далайд гарцгүй орнуудын нийтлэг эрх ашиг, сорилтыг олон улсын тавцанд илүү үр дүнтэйгээр төлөөлөх зорилгоор ОУДБ-ын хүрээнд далайд гарцгүй орнуудын хамтын ажиллагааны сүлжээ, холбоо байгуулах саналыг анх удаа дэвшүүлэв. Энэхүү санал нь далайд гарцгүй орнуудын тээвэр, логистик, далайн бодлого, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал санаачилга болсон юм.
| Хөлөг онгоцноос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлын хэсгийн 21 дүгээр хуралд оролцлоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ