Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

2026/04/30
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын удирдах ажилтны 2026 оны нэгдсэн сургалт, зөвлөгөөн өнөөдөр /2026.04.30/ боллоо.

Удирдах ажилтны зөвлөгөөний зорилго нь тээврийн салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулах, удирдах албан тушаалтнуудын ур чадварыг дээшлүүлэх, ажлаа дүгнэж, цаашдын зорилтоо тодорхойлоход оршдог.

Автотээврийн үндэсний төв нь 200 мянга гаруй жолооч, 80 мянга гаруй аж ахуйн нэгж, 1.4 сая гаруй тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байгаа бөгөөд  2026 оныг “Аюулгүй тээврийн жил” болгон зарлажээ. Учир нь аюулгүй байдал бол нэн тэргүүнд тавигдах ёстой асуудал төдийгүй салбарын тогтвортой хөгжил, иргэдийн аюулгүй амьдралын баталгаа, нөгөө талаар өдөр тутмын үйл ажиллагаанд тууштай мөрдөж, хэвшүүлэх ёстой үндсэн зарчим юм.

Тус газрын захирал Ц.Батсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Бид шинэчлэл, инноваци, цахим шилжилтийг бодитоор хэрэгжүүлж, салбартаа манлайлагч байх ёстой. Өөрчлөлтийг хүлээдэг бус, өөрсдөө манлайлж бүтээх болно. Энэхүү зөвлөгөөн бол та бидэнд бодлогоо тодорхойлж, зорилтоо нэгтгэх, хамтын шийдэл гаргах боломж юм. Та бүхний санал санаачилга, туршлага, манлайлал салбарын хөгжилд чухал нөлөөтэй.

Зөвлөгөөнд дурьдагдсан санал санаачлага бүхэн бодит ажил хэрэг болж хэрэгжиж, гаргасан шийдвэр бүр салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан уялдаа холбоог сайжруулах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын санал солилцож, тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар, заавар зөвлөмж өглөө.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх