Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНСУ-ын Дуньян их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн II шатны шалгаруулалт явагдлаа

2026/04/30
БНСУ-ын Дуньян их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн II шатны шалгаруулалт явагдлаа

Монгол Улсын Зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Солонгос улсын төмөр замын Дуньян их сургуулийн хамтарсан бакалаврын тэтгэлгийн II шатны шалгаруулалт өнөөдөр /2026.04.30/ боллоо. Тус тэтгэлгийн зорилго нь Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, хоёр улсын төмөр замын технологийг боловсронгуй болгоход оршиж байгаа юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ныг дуустал явагдсан бөгөөд нийт 60 хүүхэд бүртгүүлсэн байна. Үүнээс өнөөдөр 55 хүүхэд II шатны шалгаруулалт буюу эссе бичлэг, ярилцлагад оржээ.

Үнэлгээний бүтэц нь:

  • 10-12 дугаар ангийн сурлагын гол дүн,
  • Эссе буюу суралцах төлөвлөгөө,
  • Ярилцлагын оноо,
  • Нэмэлт оноо буюу Солонгос хэлний TOPIK оноогоор дүгнэгдсэн юм.

Ингээд шалгаруулалтын дүн гарч дараах 30 хүүхэд Монгол Улсын Зам, тээврийн яам болон БНСУ-ын Дуньян их сургуулийн хамтарсан бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн байна. Харин “НӨӨЦӨД БАЙГАА” гэх хүүхдүүд нь дээрх 30 хүүхэд тодорхой шалтгааны /ар гэр, виза гэх мэт/ улмаас явж чадахгүй тохиолдолд оронд нь явах юм.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН.

  1. Т.Анударь
  2. Б.Түвшинбаяр
  3. Ц.Гандулам
  4. О.Анунгоо
  5. Д.Есүй
  6. Х.Болорчулуун
  7. Э.Мөнхсүлд
  8. Э.Тэмүүжин
  9. Б.Эрхэмбаяр
  10. Д.Энххүсэл
  11. Н.Майдар
  12. У.Тамир
  13. Г.Ган-Орхон
  14. Ц.Урангоо
  15. Б.Баяржавхлан
  16. Г.Эрдэнэзориг
  17. Д.Түвшинбат
  18. Х.Оюунцэцэг
  19. Б.Номин-Эрдэнэ
  20. Ч.Чинбаяр
  21. Х.Жавхлантөгс
  22. Б.Төгөлдөр
  23. А.Урангоо
  24. Б.Баярбат
  25. У.Цэрэндулам
  26. Ө.Наранбаяр
  27. Г.Тэлмэн
  28. Ө.Эрдэнэбаяр
  29. Х.Жавхлан
  30. Б.Бэлгүүнзаяа

“НӨӨЦӨД БАЙГАА”

  1. О.Хонгорзул
  2. М.Удвал
  3. Б.Батхолбоо
  4. Б.Цэрэндорж
  5. Д.Бадам-Очир
  6. Л.Хэрлэн
  7. Ц.Хулан
  8. Н.Мөнх-Оргил

Тэнцсэн хүүхдүүд 6-8 сард БНСУ-ын визаны бичиг баримтаа бүрдүүлж, мэдүүлээд 9 сард хэлний бэлтгэлдээ хамрагдах юм.

БНСУ-ын Дуньян их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн II шатны шалгаруулалт явагдлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх