Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНСУ-ын тэтгэлэгт хамрагдсан сурагчдад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан батламж гардууллаа

2026/05/01
БНСУ-ын тэтгэлэгт хамрагдсан сурагчдад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан батламж гардууллаа

Монгол Улсын Зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Солонгос улсын төмөр замын Дуньян их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус тэтгэлгийн зорилго нь Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, хоёр улсын төмөр замын технологийг боловсронгуй болгоход оршиж байгаа юм.

Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ныг дуустал явагдсан бөгөөд нийт 60 хүүхэд бүртгүүлсэн байна. Үүнээс 55 хүүхэд II шатны шалгаруулалт буюу эссе бичлэг, ярилцлагад орж, 30 хүүхэд шалгарчээ.

Дээрх 30 сурагчид өнөөдөр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан батламжийг нь гардууллаа.

Сайд энэ үеэрээ тэдэнд сурлагын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ зам, тээврийн салбар тэр дундаа төмөр замын мэргэжлийн онцлогийг тайлбарлан, сурах орчин, хичээлийн бусад цагаар өөрийгөө хөгжүүлэх боломж зэрэг сэдвээр нээлттэй ярилцав. Уулзалтын төгсгөлд амжилттай суралцаж төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг захиж, амжилт хүслээ.

БНСУ-ын тэтгэлэгт хамрагдсан сурагчдад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан батламж гардууллаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх