Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТНБД М.Баягмагнай Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026/05/05
ТНБД М.Баягмагнай Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Дэлхийн банкны Зам, тээврийн ахлах мэргэжилтэн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.05.05/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улсын Зам, тээврийн яам болон Дэлхийн банкны хамтарч хэрэгжүүлж тус төслийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, цаашид шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Юуны түрүүнд Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг 6 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Дэлхийн банкны зүгээс энэ чиглэлийн замд хөрөнгө оруулах боломжтой гэдгийг дурдаад төслийн урьдчилсан судалгаа, техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл болон авто замын өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүслээ. Мөн тус банк Зам, тээврийн яамтай илүү их төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдгийг дурдаад Төрийн нарийн бичгийн даргатай энэ талаараа дэлгэрэнгүй ярилцах боломжтой гэдгийг дурдлаа.

Төрийн нарийн бичгийн даргын зүгээс зам, тээврийн салбар бол Монгол улсын хөгжлийг хөдөлгөгч гол хүчний нэг гэдгийг онцлоод хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн туршлагыг нэвтрүүлж, туслалцаа, зөвлөгөө авах тал дээр хамтарч ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийллээ. Мөн энэ үеэр Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг 4 эгнээ болгох төслийг  Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хүсэлтийг тавьлаа.

Үүний дараа иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын талаар ярилцав. Дэлхийн банкны зүгээс яамтай тус салбарт олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хэлээд хоёр зүйлийг онцоллоо.

Нэгдүгээрт, Монгол Улсын агаарын замын стратегийг шинэчлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө болон салбарын хөгжлийн баримт бичигтэй уялдсан байх ёстойг дурдав.

Уулзалтын төгсгөлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, олон боломжуудын талаар нээлттэй ярилцахаар дахин цаг товлолоо.

ТНБД М.Баягмагнай Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх