Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Олон улсын тээврийн форумын дээд хэмжээний уулзалт Герман улсын Лейпциг хотноо эхэллээ

2026/05/07
Олон улсын тээврийн форумын дээд хэмжээний уулзалт Герман улсын Лейпциг хотноо эхэллээ

Дэлхийн тээврийн бодлого тодорхойлогчид, дэд бүтэц, тээврийн салбарын удирдлагууд болон олон улсын мэргэжилтнүүд ХБНГУ-ын Лейпциг хотноо (2026.05.06-08) зохион байгуулагдаж буй Олон улсын тээврийн форум (ITF)-2026 дээд хэмжээний уулзалт, арга хэмжээнд оролцож байна.

Энэ жилийн тээврийн салбарынхны дээд хэмжээний уулзалт “Тээврийн тогтвортой байдлыг санхүүжүүлэх нь” сэдвийн хүрээнд өрнөж байгаа бөгөөд тээврийн системийг илүү уян хатан, найдвартай, тогтвортой болгон хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн бодлогын шийдлүүдийг өргөн хүрээтэй хэлэлцэж буйгаараа онцлог болж байна.

Одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 онд анх 43 улсын тээврийн сайд нарын санаачилгаар байгуулагдсан ITF нь өдгөө таван тивийн 69 гишүүн оронтой болон өргөжин, дэлхийн тээврийн логистикийн асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэх хамтын ажиллагаанд тулгуурласан тэргүүлэх платформ болон хөгжжээ.

Уг арга хэмжээнд олон улсын байгууллагын болон Засгийн газрын өндөр түвшний төлөөллүүд, тээврийн салбарын түншлэгч компаниуд, бизнесийн салбарынхан өргөн хүрээтэй оролцож байна.

”Олон Улсын тээврийн форум-2026” дээд хэмжээний уулзалтад Монгол Улсаас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд энэ хугацаанд хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг судлах, туршлага мэдээлэл солилцох, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай уулзалт хэлэлцээрүүдийг хийх юм.

Олон улсын тээврийн форумын дээд хэмжээний уулзалт Герман улсын Лейпциг хотноо эхэллээ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх