Олон улсын тээврийн форум (ITF)-аас жил бүр Герман улсын Лейпциг хотноо зохион байгуулдаг дээд хэмжээний уулзалтаар энэ жил дэлхийн тээврийн салбарын хамгийн эмзэг, тулгамдсан асуудлын нэг болох “тээврийн тогтвортой, уян хатан байдлыг хэрхэн санхүүжүүлэх вэ” гэсэн сэдвийг голлон хөндөж байна.
Тухайлбал, сүүлийн жилүүдэд дэлхийн тээвэр логистикийн салбарт геополитикийн тодорхойгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлүүд нэмэгдэж байгаа бөгөөд эдгээр асуудал нь тээврийн салбарт дэд бүтцийн уян хатан байдлыг бэхжүүлэх шаардлагыг улам бүр хурцатгаж байгааг хуралд оролцогчид хэлж байна.
Тиймээс Олон улсын тээврийн форум (ITF)-2026 дээд хэмжээний уулзалтаар, тээврийн дэд бүтцийг бэхжүүлэх урт хугацааны санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэл, эрсдэл хуваалцах механизм, дижитал шилжилт болон тогтвортой хөгжлийн уялдаа холбоо зэрэг асуудлыг голлон хэлэлцэж байна.
Мөн тээврийн системийн уян хатан байдлыг хангахын зэрэгцээ зардлыг хэрхэн үр ашигтай санхүүжүүлэх тухай бодлогын шийдлүүдийг эрэлхийлж буй нь энэ удаагийн уулзалтын гол анхаарал татсан сэдэв болж байна.
Уг арга хэмжээг зохион байгуулагч Олон улсын тээврийн форум ITF нь тээврийн бодлогын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг цорын ганц Засгийн газар хоорондын дэлхийн байгууллага бөгөөд энэ жил 20 жилийн ойтойгоо золгож буй юм. Тус байгууллагаас зохион байгуулдаг энэхүү тээврийн салбарын чуулга уулзалт нь өнөөдөр олон улсын бодлогын хэлэлцүүлгийн чухал талбар болсныг оролцогчид онцолж байна.
Дэлхийн тээврийн форумд 69 улсын төлөөлөл оролцож байна
Энэ удаагийн чуулга уулзалтад ITF-ийн 69 гишүүн орны тээврийн сайд нар, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн өндөр түвшний төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна.
Форумын нэгдсэн хуралдаанд оролцож буй онцлох төлөөлөгчдөөс дурдвал, Олон улсын тээврийн форум ITF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким, БНХАУ-ын Тээврийн дэд сайд Ян Ли, Азербайжан Улсын Дижитал хөгжил, тээврийн сайд Рашад Набиев, Испани Улсын Тээвэр ба тогтвортой хөдөлгөөний сайд Оскар Пуэнте, НҮБ-ын Амьдрах орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Анаклаудиа Россбах, НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч Жан Тодт, “Volvo Buses”компанийн ерөнхийлөгч Анна Вестерберг, “DEKRA”-ийн гүйцэтгэх захирал Стэн Зуркевич нар оролцож байна.
Монгол Улс дэлхийн тээврийн форумд өндөр түвшинд оролцож байна
Монгол Улсаас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн тээврийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээврийн салбарын санхүүжилтийн шийдлүүдийг судлах, туршлага судлах чиглэлээр идэвхтэй оролцож байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нямдаваа, Төмөр замын газрын дарга Б.Артур, Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн захирал Ц.Батсайхан нар оролцож, тээврийн форумын хүрээнд зохион байгуулагдаж буй сайд нарын хуралдаан, шинжээчдийн хэлэлцүүлэг, олон улсын уулзалтуудад оролцож байна.
Монгол Улсын хувьд далайд гарцгүй орны онцлог, бүс нутгийн ложистикийн сорилтууд, транзит тээврийн боломжуудын хүрээнд тээврийн салбарын уян хатан байдал, тогтвортой системийг хөгжүүлэх асуудал нь онцгой ач холбогдолтой хэвээр байна. Иймд энэхүү форум нь Монгол Улсын хувьд тээврийн салбарын уян хатан байдал, транзит тээврийн боломж, бүс нутгийн холболтыг сайжруулах, тогтвортой санхүүжилтийн шинэ механизмуудыг судлахад онцгой ач холбогдолтой болж байгааг оролцогчид хэлж байна.
| Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт