Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Лайпциг хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын тээврийн форумд оролцох үеэрээ тээвэр, ложистик, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр өндөр түвшний уулзалтуудыг хийж байна.
Энэ хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.05.06) ХБНГУ-ын Цахим, хөгжил, тээврийн яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга Кристиан Хиртетэй уулзаж, төмөр зам, авто зам, инженер-техникийн боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын эхэнд Олон улсын тээврийн форумд оролцож буйгаа тэмдэглээд, Герман Улс нь Монгол Улсын хувьд Европ руу чиглэсэн тээврийн сүлжээг өргөтгөх чухал түнш, стратегийн гарц болж ирснийг онцлон тэмдэглэж талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улсаас Франкфурт чиглэлд тогтмол нислэг амжилттай үйлдэж буйг дурдаад, цаашид Берлин хот руу шууд нислэг нээх сонирхолтой байгааг илэрхийлэв.
Түүнчлэн 2024 онд Монгол, Герман хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тээврийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан нь ачаа болон зорчигч тээврийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлснийг тэмдэглэж, цаашид энэ чиглэлд бодит ахиц гаргахад анхаарч ажиллаж буйгаа онцоллоо.
Олон улсын автотээврийг хөгжүүлэх хүрээнд жолооч тээвэрчдийг харилцан хүлээн зөвшөөрөх, Монгол Улсын жолооны үнэмлэхийг Герман улсад зөвшөөрөх асуудлаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Мөн Монгол Улсад өндөр зэрэглэлийн хурдны зам барихад Герман улсын туршлагатай компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, ялангуяа “Deutsche Bahn” компанитай төмөр замын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хөндөн ярив.
Уулзалтын үеэр мөн Ази-Европыг холбосон транзит тээврийг хөгжүүлэхэд дунд болон төв коридорыг илүү үр ашигтай ашиглах, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд харилцан санал солилцлоо. Монгол Улс нь газарзүйн байршлын хувьд Ази, Европыг холбох стратегийн давуу талтай тул дамжин өнгөрөх тээврийг өргөжүүлэх, төмөр зам болон авто замын дэд бүтцийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгааг сайд хэллээ.
Мөн тээврийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлд Герман улстай олон жил үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг онцлон талархал илэрхийллээ.
ХБНГУ-ын Цахим, хөгжил, тээврийн яамны Парламентын төрийн нарийн бичгийн дарга Кристиан Хирте хэлэхдээ, хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгааг тэмдэглээд, цаашид тээврийн салбарын бүхий л чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Мөн тэрээр Герман улсын иргэд, жуулчид Монгол Улсыг зорих урсгал нэмэгдэж байгааг дурдаад нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломжийг судлаж үзэхээ илэрхийлэв.
Автотээврийн салбарт жолооч, тээвэрчдийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлаар судалгаа хийж, боломжит шийдлийг эрэлхийлэхээ илэрхийлсэн бөгөөд төмөр замын салбарт “Deutsche Bahn” компанитай хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг хэллээ.
Мөн Ази-Европыг холбосон транзит тээврийн урсгалд Монгол Улсын гүйцэтгэх транзит үүргийг онцлон тэмдэглэж, цаашид геополитикийн нөхцөл байдлыг харгалзан хамтын ажиллагааг шат ахиулахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
| Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ