Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.05.07) ХБНГУ-ын Лайвциг хотноо зохион байгуулагдаж буй Олон Улсын Тээврийн форумын үеэр “Олон Улсын Автотээврийн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Преттотой уулзлаа.
Олон Улсын Автотээврийн Холбоо (IRU) нь дэлхийн автотээвэр, логистик, транзит тээврийн салбарын хамгийн том байгууллагуудын нэг бөгөөд олон улсын автотээврийн эрх зүйн орчин, TIR систем, тээврийн дижитал шилжилт, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр гишүүн орнуудтай хамтран ажилладаг байгууллага юм.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ноён Умберто де Преттотой биечлэн уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс олон улсын автотээврийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тогтмол анхаарч ирснийг онцоллоо.
Мөн тэрээр Монгол Улс өнөөдрийн байдлаар 25 улстай олон улсын автотээврийн харилцааг шууд хэрэгжүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг дурдаад, олон улсын худалдаа, тээврийг хөнгөвчлөх хүрээнд төрөл бүрийн конвенц, хэлэлцээрүүдэд үе шаттайгаар нэгдэн орж, TIR системийг амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэн хэллээ.
Тухайлбал, Монгол Улс 2001 онд TIR конвенцод нэгдэн орсноос хойш тус системийн хэрэглээ эрчимтэй өсөж, 2016 онд Монголын тээвэрчид нийт TIR тээвэрлэлтийн ердөө нэг хувийг гүйцэтгэж байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 47 хувьд хүрч, тээвэрлэлтийн тоо 56-аас 4711 болж өссөн нь салбарын өрсөлдөх чадвар, чадавх эрс нэмэгдсэнийг харуулж байгааг онцоллоо.
Энэ үеэр Монгол Улсын Зам, тээврийн яам болон “International Road Transport Union” хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд олон улсын автотээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын сургалтын стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх, TIR системийн хэрэгжилтийг дэмжих, тээврийн дижитал шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Түүнчлэн IRU-аас Монголын автотээврийн салбарын хөгжилд үзүүлж ирсэн дэмжлэг, тэр дундаа “Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоог чадавхжуулан бэхжүүлэх” төслийн хүрээнд дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооны сургалтын төв “IRU Academy”-ийн магадлан итгэмжлэл авах бэлтгэлээ хангаж, аюултай ачаа тээвэр, ачааг аюулгүй ачих, бэхлэх, олон улсын мэргэшсэн жолоочийн сургалт зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтуудыг зохион байгуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгааг онцоллоо.
Мөн Монгол Улс “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр” (AETR), “Аюултай ачааг авто замаар олон улсад тээвэрлэх тухай хэлэлцээр” (ADR), “Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн тухай хэлэлцээр” (ATP) зэрэг олон улсын чухал конвенцод нэгдэн орох ажлыг эрчимжүүлж байгааг танилцууллаа.
Уулзалтаар мөн TIR баталгааны хэмжээ улс орнуудад харилцан адилгүй байгаагаас үүдэн тээвэрлэгчдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудын талаар мөн хөндөн ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд талууд олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээврийн дижитал шилжилтийг эрчимжүүлэх, хил дамнасан тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
| Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт