Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо

2026/05/08
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.05.07) Лайвциг хотноо Францын “АЛСТОМ” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа.

“АЛСТОМ” компани нь төмөр замын техник, технологи, хурдны галт тэрэг, метро, дохиолол, автоматжуулалтын системийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд олон улсын төмөр замын томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг юм.

Уулзалтаар талууд төмөр замын дэд бүтэц, дохиолол, автоматжуулалтын систем, орчин үеийн техник, технологийн шийдлүүд, тээврийн салбарт хамтран ажиллах боломжууд, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн талаар санал солилцлоо.

Франц улсын “Алстом” (Alstom) компани нь Монгол Улстай, тэр дундаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар яриа хэлэлцээг хийж, холбогдох судалгааны ажлуудыг хийж бэлтгэл ханган ажиллаж байгаагаа товч танилцуулсан юм.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас тээврийн салбарын шинэчлэлийн хүрээнд төмөр замын суурь бүтцийг өргөтгөх, логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааг олон улсын жишигт хүргэхэд анхаарч ажиллаж байгааг хэллээ.

Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн системийг орчин үеийн технологиор шинэчлэх нь нэн түрүүнд хэрэгжүүлэх чухал асуудлын нэгт тооцогдож буйг онцоллоо.

”Алстом” компани нь дэлхийн олон оронд хотын тээврийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд Монголын талтай идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх