Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна

2026/05/08
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох шийдвэр гарсан. Тэгвэл манай орны уур амьсгалын нөхцөлд цахилгаан автомашины ашиглалт, дэд бүтэц, тулгарч буй бэрхшээлийг тодруулж, бодлогын зөвлөмж боловсруулахаар Зам, тээврийн яам болон НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна.  Судалгаа 12 асуулттай бөгөөд ойролцоогоор 2-3 минут зарцуулагдах юм.

Судалгааг ЭНД дарж хамрагдах боломжтой.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дараах хэд хэдэн зүйлийг нэвтрүүлж чадвар цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзсэн байна. Үүнд:

  • Цахилгаан машин цэнэглэх станц байгуулах,
  • Цахилгаан автомашины импортыг дэмжиж, цэнэглэгч, сэлбэгийг Гаалийн албан татвар болон НӨАТ, тээврийн хэрэгслийн болон авто зам ашигласны, зогсоолын төлбөрөөс чөлөөлөх,
  • Цахилгаан автомашин худалдаж авах иргэддээ хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийг олгодог байх,
  • Одоо үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, эрх зүйн орчныг сайжруулах,
  • Цэнэглэгчээ эх орондоо үйлдвэрлэх, угсрах, шинэ технологи нутагшуулах санаачилгыг ямагт дэмжиж, хамтран ажиллана.
  • Түүнчлэн цахилгаан автомашин худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, засвар үйлчилгээг нь сайжруулан, инженер техникийн ажилчдаа дадлагажуулж бэлдэх, хамгийн чухал асуудал болох АЮУЛГҮЙ БАЙДАЛД нь стандарт тогтоох, шинэчлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа юм.
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх