Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чандра Атора тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.05.12/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар зам, тээврийн салбарт хэрэгжүүлсэн болон хэрэгжиж буй төсөл арга хэмжээг дүгнэж, одоо хэрэгжиж буй төслийн хэрэгжилтийн явц байдлын талаарх хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Юуны түрүүнд Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Азийн хөгжлийн банкийг Монгол Улсын эдийн засгийн бүхий л салбарт хамгийн том хөрөнгө оруулагч, хөгжлийн түнш байсанд талархал илэрхийлээд авто замын салбарт гэхэд 60 гаруй төсөл хэрэгжүүлсэн ба үүний үр дүнд Монгол Улсад 1200 гаруй км хатуу хучилттай авто замын сүлжээ бий болсныг онцлон дурдлаа.
Мөн одоо хэрэгжиж буй төслүүдээс Улаанбаатар-Дархан чиглэлийн нийт 5 багц 204.11 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын явц 98.5 хувьтай, Хүйтэний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.5 км авто замын их засварын ажлын явц 98.5 хувьтай хийгдэж байгаа юм. Үүнээс гадна 2 байршилд 267.8 у/м төмөрбетон гүүр, 1 байршилд ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил хэрэгжиж байна.
Төрийн нарийн бичгийн даргын зүгээс “Зам, тээврийн яам одоо хэрэгжиж буй төслүүдийнхээ явц, хэрэгжилтэд сайтар анхаарч, 100 хувийн биелэлттэйгээр дуусгана. Үүний дараа Монгол Улсын автозамын бодлогын хүрээнд аймгийн төвүүдийг хилийн боомттой холбох, эдийн засгийн үр өгөөжтэй замуудаа төр хувийн хэвшлийн түншлэлээр барих бодлого баримталж байна. Иймд Зам, тээврийн яамны зүгээс та бүхэнд тавих дөрвөн санал байна.
Нэгдүгээрт, Улиастай-Алтай чиглэлийн авто замын үлдэгдэл 80 км болох Цагаанчулуут-Алтай хэсгийн авто замын барилгын ажлыг дараагийн үе шатны төслийн хамрах хүрээнд тусгах,
Хоёрдугаарт, Налайх-Багануур чиглэлийн 93 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж шинэчлэх,
Гуравдугаарт, тээврийн анхдагч хууль болох Тээврийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туслалцаа үзүүлэх,
Дөрөвдүгээрт, Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) -аас зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын аудит хөтөлбөр – байнгын хяналтын аргачлал (USOAP-CMA) бүрэн хэмжээний аудитад амжилттай хамрагдаж, хангалттай үнэлгээ авсан. Харин ICAO-аас өгсөн зөвлөмж буюу Иргэний нисэхийн стратеги бодлогоо сайжруулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг биелүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэж байна” гэлээ.
Хариуд нь ноён Чандра Атора “Одоо хэрэгжиж байгаа төслүүд болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангасанд баярлалаа. Эдгээрийг сонсоод бидэнд хамтран ажиллах олон боломж байна гэж харлаа. Азийн хөгжлийн банкнаас төсөлд хөрөнгө оруулахад заавал засаглал, санхүү зэрэгт үнэлгээ хийгддэг. Үүний үндсэнд зээл олгодог. Таны дурдсан дөрвөн төслийн эхний 2-ыг хэрэгжүүлэхийг дэмжихэд бэлэн байна. Одоо бидний хамтран хэрэгжүүлж байгаа төслүүд 2027-2028 он гэхэд дуусах төлөвтэй байгаа. Иймд цаашид залгуулах төслүүдээ одооноос төлөвлөж ажиллах хэрэгтэй. Зам, тээврийн яамны зүгээс дараагийн шатанд ямар төслүүдээ чухалчилж буйгаа эрэмбэ дэс дараалалтай гаргаж өгвөл бид судалж үзээд бэлтгэл ажлаа хангах бүрэн боломжтой” гэлээ.
Уулзалтын төгсгөлд өнөөдрийн уулзалт маш үр дүнтэй болж, харилцан ойлголцолд хүрч чадлаа хэмээн талууд онцоллоо.
| Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ