Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР

2026/05/12

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР

“Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгатай нийцүүлэн боловсруулсан “Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус журмын төслөөр төмөр замын тээврийн осол, зөрчил, дутагдлыг ангилах, мэдээлэх, шинжлэн шалгах, бүртгэх, мэдээллийн сан хөтлөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинэчлэн тусгасан болно.

Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, төмөр замын тээврийн байгууллага, үйлдвэрлэлийн зориулалттай төмөр зам, салбар зам, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, төслийн талаар санал солилцлоо.

Журмын шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцан саналаа ирүүлэхийг хүсье. Холбогдох албан хаагч: Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах асуудал харицсан ахлах шинжээч Д.Батхүү. Утасны дугаар 21243404.

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРАМ

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх