-Яамны зарим ажлыг холбоондоо авч байгаа нь ямар учиртай юм бэ. Танайх төрийн бус байгууллага биз дээ. Өмнө нь ийм тохиолдол яамдуудад гарч байсан юм болов уу?
-Өчигдөр Зам, тээврийн сайдтай уулзахад яамны зүгээс хийгээд байх шаардлагагүй хэд хэдэн ажил байна. Танай холбоогоор хийлгэж болох юм биш үү гэсэн санал тавьсан. Манай холбооны гол ажил бол гишүүн байгууллагуудынхаа болон замчдынхнаа эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төрд хүргэх, төрийн бодлогыг гишүүн байгууллагадаа хүргэх гүүр болж ажилладаг байгууллага. Манайх үүсэн байгуулагдаад найман жил болж байна. Би ч ерөнхийлөгчөөр нь ажиллаад бас төдий хугацаа өнгөрсөн. Манай холбоо замын салбарынхаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх, инженер техникийн чиглэлээр 10 гаруй төрлийн сургалтыг хариуцдаг. Мөн замын компаниудын тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу анхан шатны материал бүрдүүлэлтийг зохион байгуулж, яаманд хүргүүлж шийдвэр гаргуулдаг. Ер нь яам болон төрийн байгууллагууд төрийн бус байгууллагад ажлаа өгөх маш дургүй байдаг. Харин Зам, тээврийн яам ажлаа зоригтой өгч байгаа нь бараг л Монголд анхных байх шүү. Өмнө нь А.Гансүх сайдын үед замын компаниудад олгох тусгай зөвшөөрлийн анхан шатны бүрдүүлэлтийг хийх эрхийг манай холбоонд хариуцуулсан юм.
-Одоо ямар ямар үүрэг хариуцлага нэмэгдэж, ямар тодорхой ажлуудыг зохион байгуулахаар санамж бичиг байгуулсан бэ?
-Санамж бичгийн хүрээнд авто зам барих, засварлах аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг бие даан олгож шийдвэрлэхээр болж байна. Замын зураг төсөв, барилгын ажилд экспертиз хийх, зам барилгын ажилд хөндлөнгийн дүгнэлт хийнэ.
-Тэгвэл танай холбоонд маш том үүрэг хариуцлага оногдож байна. Тусгай зөвшөөрол олгоход зайлшгүй хяналт хэрэгтэй болно. Олон нийтэд тусгай зөвшөөрөл авахын тулд танил тал, найз нөхдийн холбоо ч гэдэг юм уу, арын хаалга заавал хэрэглэдэг гэсэн ойлголт байдаг. Тусгай зөвшөөрөл олгоно гэдэг нь тийм өндөр шалгууртай, хэцүү ажил уу?
-Ер нь тусгай зөвшөөрөл авна гэдэг тийм хэцүү зүйл биш. Журамд заасан материалаа бүрэн гүйцэд, үнэн зөв бүрдүүлээд ирсэн хэнд ч өгч болно. Гол нь зам барих, засварлах зөвшөөрөл авах гэж байгаа аж ахуйн нэгж мэргэжлийн авто замын инженер, мэргэжилтэн, зам барих машин тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байх ёстой.
-Санамж бичиг байгуулчихлаа. Яг хэзээнээс ажил хэрэг болж эхлэх вэ?
-Одоо сайдын тушаал гарчихвал өнөөдрөөс ч эхлэх боломжтой.
-Тусгай зөвшөөрөл олгох тухайд ямар ч асуудалгүй юм байна гэж ойлголоо. Экспертиз хийхэд бэлэн үү?
-Ямар ч асуудалгүй. Манай холбоо 2010 оноос хойш тогтмол сургалт явуулж эхэлсэн. Энэ хүрээнд зөвлөх, мэргэшсэн инженер, техникийн ажилтнаа чанаржуулж чадваржуулж чадсан. Салбарын чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжлийн баг байгуулсан. Тийм учраас энэ ажилд нэг их түүртээд байх юм байхгүй.
-Төрийн байгууллагын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллага хийж байгаа болохоор мөнгө, санхүүгийн асуудал гарах нь мэдээж?
-Өмнө нь тусгай зөвшөөрөл олгож байхдаа улсаас ганц ч төгрөг авч байгаагүй. Харин одоо экспертиз хийхэд журмын дагуу олгогддог төлбөрийг авна. Дээр нь хөндлөнгийн хяналт шалгалт хийхэд зохих журам дүрмийн дагуу яамнаас төлбөрөө авах юм.
-Танай төрийн бус байгууллага төрийн ажлыг нуруун дээрээ үүрэлцэхээр болж байна. Цаашдаа гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа яаж өргөжүүлэх вэ?
-Монголын авто замчдын холбоо байгуулагдсан цагаасаа замын инженер техникийн ажилтнууд, компанийн захирлуудаа Америк, Япон, Хятад, Солонгос, ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх, туршлага судлуулах ажлуудыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн. Гадны орнуудаас мэргэшсэн багш нарыг авчирч сургалт явуулж хэвшсэн. Ирэх 11 дүгээр сараас эхлэн замын 20 инженерийг Японд байр, хоол унааны зардал, цалин өгч ажиллуулна. Гэрээгээ хийчихсэн. Явах инженерүүд маань хэлний бэлтгэлдээ суугаад эхэлчихсэн. 40 гаруй инженер байгаа. Тэднээс 20-ийг нь шалгаруулж явуулах юм. Мөн ирэх сард Солонгост Дэлхийн авто замчдын холбооны хурал болно. Энэ хуралд манай замчдаас 30 гаруй хүн оролцоно. Энэ үеэр манай холбоо Дэлхийн авто замчдын холбооны жинхэнэ гишүүн болох гэж байгаа.
| МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа: Төрийн ачааг үүрэлцэхэд түүртэх юм байхгүй | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ