Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тэлмэн, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав тэргүүтэй төлөөлөгчид болон иргэний нисэхийн салбарын 600 гаруй төлөөлөл оролцлоо.
Ерөнхийлөгч "Мөнх хөх тэнгэртээ дүүлэн нисэж, нислэгийн аюулгүй найдвартай байдлыг хангах хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж байгаа иргэний нисэхийн нийт ажилтан, албан хаагчид та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Мөн “МИАТ” ТӨХК байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өөрийн орны ард иргэд болон олон улсын зорчигчдод агаарын орон зайд чөлөөтэй зорчих эрхийг эдлүүлж, агаарын шуудан, ачаа тээврийг богино хугацаанд зорилтот газарт нь хүргэх хариуцлагатай үүргийг нэр төртэйгөөр биелүүлж, эх орныхоо хөгжил дэвшил, агаарын тээврийн үйл хэрэгт оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” ТӨХК-ийг Төрийн дээд шагнал “Сүхбаатар одон”-гоор шагнан алдаршуулж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Үүнийхээ дараа сүүлийн жилүүдэд хийсэн ажил, үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцлаа. Тэрбээр цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эвийг эрхэмлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.
Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэний нисэхийн салбарын төлөөлөлтэй уулзаж байгаа Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд, өнөөдөр баяраа тэмдэглэж буй Үндэсний агаарын анхдагч тээвэрлэгч, нисэхийн салбарын тэргүүлэгч “МОНГОЛЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВЭР” ТӨХК-ийн хамт олонд түүхт 70 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ.
Тэрбээр “Бид сүүлийн жилүүдэд агаарын харилцааг өргөжүүлэх, нисэхийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар хүртээмжийг олон улсын жишигт нийцүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад тодорхой ахиц дэвшил гаргаж чадлаа. “МИАТ” компани нь зөвхөн зорчигч тээвэрлэлтээр хязгаарлагдахгүйгээр ачаа тээврийн үйлчилгээг хөгжүүлж, дотоод болон олон улсын худалдаа, логистикийн урсгалыг дэмжихэд хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаа, худалдааны сүлжээний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад харилцааг өргөжүүлж, "гуравдагч хөрш"-ийн болон олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй хэрэгжүүлсний үр дүнд бид дэлхийн 51 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулаад байна.
Түүнчлэн Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын иргэний нисэхийн аюулгүй байдлын бүрэн хэмжээний аудит шалгалтад 16 жилийн дараа хамрагдаж, урьдчилсан байдлаар 74.9%-ийн үнэлгээг авч, дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үзүүлэлттэй дүгнэгдлээ.
Энэ нь манай улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшин дэлхийн жишигт хүрснийг илэрхийлж байна гэж үзэж байна” хэмээн бахархан өгүүлэв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар Зам, тээврийн яам болоод Иргэний нисэхийн ерөнхий газарт “Эзэн Богд Чингис хааны эш хөрөг”-ийг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, салбартаа үнэлэгдсэн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагналаа.
Иргэний агаарын тээврийн салбарын хэмжээнд Олон улсын чиглэлд 2,0 сая зорчигч, Орон нутгийн чиглэлд 450 мянга зорчигч буюу 2025 онд нийт 2 сая 450 мянга зорчигч тээвэрлэсэн үзүүлэлттэй байгаа нь 2024 онтой харьцуулахад 13%-иар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 51%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Цаашид Зам, тээврийн яамны зүгээс агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж, нисэхийн дэд бүтэц, орон нутгийн нисэх буудлын хүчин чадал, ашиглалтыг сайжруулах, иргэний нисэхийн үйлчилгээнд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.
| Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт