“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харъяа Цахилгаан машины цех өнөөдөр /2026.05.26. албан ёсоор нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн мөн Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков тэргүүтэй зочид, төлөөлөгч оролцсон юм.
Цехийг нээж хэлсэн үгэндээ салбарын сайд Б.Дэлгэрсайхан “Улаанбаатар төмөр зам ХНН нь Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрдэг гол байгууллагуудын нэг. Ийм чухал салбар маань өнөөдөр Цахилгаан хөдөлгүүрийн цехийг барьж байгуулан, ашиглалтад оруулж жил бүр гадагшаа урсдаг байсан 8 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц валютыг дотооддоо авч үлдэх боломжтой болгосон төмөр замын бүх ажилтан, албан хаагчдад талархаж буйгаа илэрхийлье. Хэдийгээр дэлхий нийтийн геополитикийн асуудал хувьсан өөрчлөгдөж байгаа ч бид хоёр хөрш оронтойгоо нягт хамтын ажиллагаатай, ялангуяа хамтарсан төмөр замаа үргэлж дэмжиж ажиллах болно” хэмээн мэдэгдлээ.
“УБТЗ” ХНН нь саяхныг хүртэл илчит тэрэгний татах цахилгаан хөдөлгүүрүүдийг ОХУ болон БНХАУ руу илгээн засварлуулдаг байсан. Үүний улмаас зүтгүүрүүд засвараас удаан хугацаанд гарахгүй саатах, их хэмжээний валютын урсгал гадаад зах зээл рүү гарах, мөн цаг хугацааны хүндрэл үүсдэг байв.
“УБТЗ” ХНН нь зүтгүүрийн шугаман ангийн их засварт жил бүр дунджаар 8 орчим тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд зөвхөн 2025 онд татах цахилгаан хөдөлгүүрийн их засварт 5.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Тэгвэл дээрх хүндрэлүүдийг бууруулах, зүтгүүрийн хөдөлгөөний найдвартай ажиллагааг хангах зорилгоор Улаанбаатар татах хэсгийг түшиглэн Цахилгаан машины цехийг байгуулан ашиглалтад оруулсан юм. Ингэснээр засварын зардлыг бууруулахын зэрэгцээ галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй, найдвартай байдлыг хангах боломж улам бүр нэмэгдэж байна.
Энэхүү цехэд Улаанбаатар төмөр замын үндсэн хөрөнгийн бүртгэлтэй 143 илчит тэрэгний нийт 10,017 ширхэг татах цахилгаан хөдөлгүүр, генераторуудад заводын түвшний их засвар хийх хүчин чадалтай үйлдвэр байгуулагдаад байна.
Цахилгаан машины цехийг барьж байгуулан ашиглалтад оруулахад 2025 онд барилга байгууламжийг барих, тоног төхөөрөмжүүдийг худалдан авах суурилуулахад 9.3 тэрбум төгрөг, 2026 онд 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж төгрөг, нийт 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд уг хөрөнгө оруулалтыг 4.9 жилийн хугацаанд нөхөх санхүү, эдийн засгийн тооцооллыг боловсруулаад байна.
Улаанбаатар татах хэсгийн Цахилгаан машины цехийн хамт олон 2026 онд 42 ширхэг мотор, 18 ширхэг якорь, 24 ширхэг ТЭД-д их засвар хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнээс шинээр байгуулагдсан Цахилгаан машины цехэд 2026 онд 24 ширхэг татах цахилгаан хөдөлгүүрийг засварлахаар ажлаа эхлүүлээд байна. Цаашид засварлах цахилгаан хөдөлгүүрийн тоо жил бүр үе шаттайгаар нэмэгдэхээр төлөвлөгдөж байна.
Мөн тус цехийн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд ажилтнуудыг БНХАУ-д мэргэжлийн сургалтад үе шаттайгаар хамруулж эхлээд байна. Эхний ээлжинд 8 засварчныг сургаж, шинээр ажлын байр бий болгон ажиллаж байна.
2025 онд цахилгаан машинуудыг засварлах засварлахад шаардлагатай 13 нэр төрлийн 2026 онд 17 нэр төрлийн төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулснаар Улаанбаатар татах хэсэгт өмнө нь хийгдэж байгаагүй засваруудыг дотооддоо хийх техник, технологийн шинэ боломж бүрдэж, зүтгүүрийн засвар үйлчилгээний чанар, найдвартай ажиллагаа болон эдийн засгийн үр ашгийг шинэ шатанд хүргэх томоохон нөхцөл бүрдээд байна.
| Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт