Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн удирдах албан тушаалтнуудын зөвлөгөөн энэ сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
Зөвлөгөөнийг нээж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн хэлсэн үгэндээ Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улс энэ жил ахлаж буйг онцлоод, Монгол Улсад хүрэлцэн ирсэн гишүүн орнуудын төлөөлөгчид, Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн түнш байгууллагуудад талархал илэрхийлэв.
Мөн тэрбээр “Дэлхий дахинд геополитик, гео-эдийн засгийн хурдацтай өөрчлөлтийн энэхүү цаг үед КАРЕК хөтөлбөр нь үүсээд буй нөхцөл, гишүүн орнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, бүс нутгийн холболт, худалдаа, эрчим хүч болон эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар ирлээ. Мөн Монгол Улс 2003 онд КАРЕК хөтөлбөрт нэгдэн орсноос хойш Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн түншүүдтэй хамтран зам тээвэр, эрчим хүч, худалдааг хөнгөвчлөх, боомтын даацыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллана” гэдгийг онцлон тэмдэглэв.
Далайд гарцгүй Монгол Улсын хувьд КАРЕК-ын коридорууд нь гадаад худалдаа, тээврийн гол гарц бөгөөд Монгол Улсын Засгийн газар Ази, Европыг холбосон газар зүйн стратегийн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг хэрэгжүүлж байгаа юм.
Тус зөвлөгөөнд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай зочин илтгэгчээр оролцсон бөгөөд бүс нутгийн тээврийн эрсдэлийг бууруулах, хил дамнасан тээврийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын автотээврийн даатгалын хамрах хүрээний асуудлыг хөндлөө. Тухайлбал, Монгол Улс “Олон улсын автотээврийн харилцааны Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 20 улстай байгуулан, тээвэр хийж байгаа боловч Европын бүс нутагт голчлон хэрэгждэг автотээврийн даатгалын “Ногоон картын систем”-д нэгдэх хүсэлтээ НҮБ-ын Тогтвортой тээврийн хэлтсээр дамжуулан гаргасан. Гэвч 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улс газарзүйн байршлын улмаас уг системд нэгдэх боломжгүй талаар албан ёсоор мэдэгджээ.
Иймээс Монгол Улс “Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын автотээврийн тээврийн хэрэгслийн шинэ даатгалын системийг байгуулах Монголын санаачилга”-ыг Ногоон картын системтэй адил зарчмаар эхлүүлж, уг санаачилгыг НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст гаргаж, тус бүс нутгийн гишүүн орнуудын дунд зохицуулан хэрэгжүүлэх хүсэлтийг гаргаад байгаа талаар онцлон тэмдэглэлээ.
Илтгэлийнхээ төгсгөлд КАРЕК-ийн гишүүн орнууд болон Азийн хөгжлийн банк нь дээрх санаачилгыг дэмжиж, шаардлагатай зохицуулалт, хамтын ажиллагааг дэмжиж өгнө гэдэгт итгэж байна. Энэхүү даатгалын систем нь зөвхөн Монгол Улсад төдийгүй бүс нутгийн олон оронд ашиг тустай байх тул та бүхнийг уг санаачилгыг Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хүрээнд дэмжихийг хүсэж байгаагаа илэрхийллээ.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улс 2003 онд CAREC хөтөлбөрт нэгдсэн бөгөөд тээвэр, худалдаа, эрчим хүч, хил дамнасан хамтын ажиллагаа зэрэг салбарт олон улсын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 2024 оны 12-р сарын байдлаар Монгол Улсад КАРЕК хөтөлбөртэй холбоотой нийт 19 төсөлд ойролцоогоор 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Үүнээс 978 сая ам.доллар (66%) нь тээврийн салбарын 12 төсөлд зарцуулагдсан бөгөөд эдгээрийн 9 төсөл нь Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжсэн юм.
КАРЕК-ийн хөрөнгө оруулалт нь Монголын дэд бүтэц, худалдаа, ногоон хөгжил, бүс нутгийн интеграцчлалд чухал хувь нэмэр оруулж байгаа юм.
| Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын автотээврийн хэрэгслийн шинэ даатгалын системийг байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжихийг хүслээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ