Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026/06/12
Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улс хоорондын Автотээврийн ажлын хэсгийн хурал 2026 оны зургадугаар сарын 10-ны өдөр Азербайжан улсын Баку хотноо зохион байгуулагдлаа. Хурлаар хоёр улсын хоорондын автотээврийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд Олон улсын автотээврийн харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулах асуудлаар санал солилцож, цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн хил дамнасан тээвэрлэлтийн нөхцөл байдал, хилийн боомтуудын үйл ажиллагаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн зохицуулалтын талаар мэдээлэл солилцож, тээвэрлэгчдэд тулгарч буй асуудлыг хэрхэн шуурхай шийдвэрлэх, цахим зөвшөөрлийн бичигний систем нэвтрүүлэх чиглэлээр ажлын хэсгийг ирэх долдугаар сарын 01-ний дотор зохион байгуулж, шуурхай хамтран ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн хоёр улсын тээвэр, логистикийн байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд болон транзит, гуравдагч орны нутаг дэвсгэр рүү тээвэр хийж буй тээвэрлэгчдийг харилцан дэмжиж илүү өргөн боломжуудаар хангах чиглэлээр хамтран ажиллахаар болов. 

Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх