Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

2026/06/23
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд тус корпорацын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд корпорацын зүгээс “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн ажилд оролцох хүсэлтэй байгаагаа салбарын сайдад уламжиллаа.

Японы нисэхийн салбарын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг цөөхөн компанийн нэг болох “Gyros” корпорац нь нисэх онгоцны буудал болон нисэхийн холбогдолтой дэд бүтцийн чиглэлээр мэргэшсэн. Мөн нисэх онгоцны буудлын төлөвлөлт, зураг төсөл, үйл ажиллагаа, агаарын навигацийн системийн техникийн нэлээдгүй туршлагатай бөгөөд Ази, Африк, Номхон далайн бүс нутагт, ялангуяа Японы Албан ёсны хөгжлийн тусламжийн (ODA) хөтөлбөрийн хүрээнд олон тооны дэд бүтцийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлсэн аж.

Салбарын сайдын зүгээс Монгол Улсын агаарын тээврийн салбарт зорчигч тээврийн урсгал эрчимтэй нэмэгдэж, “Чингис хаан” нисэх онгоцны буудал ачаалал ихтэй ажиллаж байгааг дуулгаад, Монгол Улсын зүгээс нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, дэд бүтцийн өргөтгөн ашиглах хүрээнд хийгдэж буй судалгааны ажлуудыг богино хугацаанд хийж дуусгах, барилгын ажлыг эрт эхлүүлэх хүсэлтэй байгааг онцлон хэллээ.

Харин “Gyros” корпорацын зүгээс “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Японы ижил хэмжээтэй, хүчин чадал бүхий онгоцны буудлуудтай харьцуулсан судалгааг хийснээ танилцууллаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх