Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд

2026/06/25

   Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.9-д заасны дагуу Зам, тээврийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/136 дугаар тушаалаар “Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрх олгох журам” батлагдсан.

         Иймд Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрх олгох шалгалтыг 2026 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Төмөр замын газрын сургалтын танхимд авах болсон тул төмөр замын тээврийн байгууллагууд дээрх журмын 1.5-д заасны дагуу хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрх горилж буй шаардлага хангасан иргэдийн материалыг шалгалт эхлэхээс 14 хоногийн өмнө ирүүлнэ үү.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
       Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын Хөдлөх бүрэлдэхүүний хэлтэс
       Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал
       Утас: 51261189
       Цахим шуудан: info@railway.gov.mn
Хаяг: Төмөр замын газар, Үйлдвэрийн баруун бүс-1, Эрчим хүчний гудамж, 29 дүгээр хороо, Баянгол дүүрэг,             Улаанбаатар хот, 16100

 

Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх