Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.06.29) болж, салбарын цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн, холбогдох байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Хурлын эхэнд, салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдсаныг онцолж, ЗТЯ болон харьяа байгууллагуудын удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.
Мөн Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ) ТӨХХК нь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Энэ бол Монгол Улс агаарын навигацын тоног төхөөрөмжөө дэлхийн стандартад нийцүүлэн бүрэн шинэчлэх чухал ажлын эхлэл болж байгааг онцоллоо.
2026 оны Үндэсний их баяр наадам болоход цөөхөн хоног үлдэж байгааг сануулаад, энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байгаа учир баяр наадмыг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн иргэд олон нийт олон хоног амрахтай холбоотойгоор орон нутгийн авто замын хөдөлгөөн эрчимжих тул автозамын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, засвар арчлалтад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Дэлхий дахинд болон бүс нутагт нефтийн нийлүүлэлтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгаа тул байгууллага тус бүр шатахуун түлшний нөөцөө бүрдүүлж, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа. Ялангуяа иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц болон цаашдын хэрэгцээт шатахууны тооцооллоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад тасалдал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг сануулав.
”Наадмын маргааш намар” гэдэг. Дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэр, нийлүүлэлт, нөөц бүрдүүлэх ажил удахгүй эхлэх тул УБТЗ-ын удирдлагуудыг бэлтгэл ажлаа эртнээс хангахыг үүрэг болголоо.
Борооны улирал эхэлж буйтай холбогдуулан автозамын эвдрэл гэмтэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгоод, ЗТЯ-ны Салбарын хяналт-шинжилгээний газарт автозамын чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, улсын баяр наадмаас өмнө яаралтай засвар, арчлалт шаардлагатай замуудын мэдээллийг танилцуулах чиглэл өгөв.
Мөн зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын томоохон төслүүд ид хэрэгжиж байгаа тул 2026 оны 7, 8 дугаар сард ЗТЯ болон харьяа байгууллагуудын удирдлагууд, голлох бүтээн байгуулалтын ажлыг хариуцан буй албан хаагчдын ээлжийн амралт, томилолт, хувийн ажлаар чөлөө авах асуудлыг түр хугацаанд хязгаарлах, намар буюу 10, 11 дүгээр сард амрах байдлаар зохицуулалт хийж ажиллахыг үүрэг болгов.
”МИАТ” ТӨХК-д агаарын хөлгийн паркаа өргөжүүлэх хүрээнд урт хугацааны лизинг болон түрээсийн хэлбэрээр шинэ агаарын хөлөг авах боломжуудыг нарийвчлан судалж, танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд оруулахыг даалгав.
Мөн шуурхай хуралдаанаар байгууллага тус бүрийн ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, удаашралтай байгаа зарим ажлуудыг эрчимжүүлэх, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр үүрэг, даалгавар өгөв
| САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
Нээлттэй мэдээлэл
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ