Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа

2026/06/26
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар өнөөдөр (2026.06.26) "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв болон "Улаанбаатар" Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурагдсантай холбогдуулан агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцсан юм.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Франц улсын "Bpifrance" банк, "Thales" компанитай тус тус хийсэн гэрээний хүрээнд агаарын навигацийн тоног төхөөрөмжийг яаралтай шинэчлэх шаардлагатай байгаа учир бүрэн шинэчлэлт хийхээр тул барилгын ажлыг цагт нь хүлээлгэн өгөхөөр ажлын явцыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн удирдлагууд болон барилгын ажлын гүйцэтгэгч компани болох "Боёд констракшн" ХХК-ийн удирдлагуудад өглөө.

Мөн салбарын яамны зүгээс цаашид үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн парк шинэчлэлийн санхүүжилтийг шийдвэрлэх, орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын стандартад нийцүүлэн өргөтгөх, асуудлыг эрчимжүүлж ажиллахыг онцлов.

Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх