Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026/06/29
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.06.29) Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй иенийн хөнгөлөлттэй зээлээр “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийг барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийг УИХ-аар оруулах тухай асуудлаар санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хооронд зээлийн хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд хүрээнд талууд бэлтгэл ажлуудыг хэрхэн хангаж ажиллах талаар ярилцлаа.

Түүнчлэн уг төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлэх, төлөвлөгдөж буй хугацааг богиносгох, энэ хүрээнд зарим тулгамдаж буй асуудлууд, цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлын талаар хэлэлцэв.

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх