Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2026/06/29
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагууд болон нефть импортлогч компаниудын төлөөллүүдтэй өнөөдөр /2026.06.29/ уулзлаа. 

Энэ үеэрээ салбарын сайд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий дахинд болон бүс нутагт нефтийн нийлүүлэлтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгааг нефт импортлогчдод сануулаад, төмөр замын байгууллагуудын удирдлагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа.

Ингэхдээ, байгууллага тус бүр шатахуун түлшний нөөцөө бүрдүүлж, тасалдуулахгүй байх тал дээр онцгой анхаарч, гаалийн байгууллагатай хамтарч ажиллахыг санууллаа. Ялангуяа иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц болон цаашдын хэрэгцээт шатахууны тооцооллоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад тасалдал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах ёстойг онцлов.

Мөн Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлого шийдвэрийн дагуу Монголын нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн өөрсдийн аюултай ачаа хадгалах агуулах сав барих, газрыг олгох асуудалд төрийн байгууллагуудтай ярилцан, дэмжин ажиллана гэдгээ хэллээ.

Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх