Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ

2026/07/06
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ой 2026 оны долдугаар сарын 07-ны өдөр тохионо. Энэхүү ойд зориулан  “Монгол шуудан” ХК-тай хамтран “МИАТ 70” шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргаж, өнөөдөр /2026.07.06/ нээлтийг нь хийлээ.

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай маркийн ёслолыг нээж хэлсэн үгэндээ “МИАТ ТӨХК нь Монгол Улсыг дэлхийн улс орнуудтай агаарын замаар холбож, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёлын харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Марк бол улсын түүх, соёл, хөгжлийн тусгал. Иймээс өнөөдөр анхны шуудангийн маркаа  нээж байгаа түүхэн үйл явдалд гэрч болон оролцож байгаадаа баяртай байна.” гэв.

"МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн шуудангийн марканд “МИАТ ТӨХК-ийн албан ёсны лого болон тэнгэрт хөөрөн нисэж буй Boeing 787-9 Dreamliner агаарын хөлгийг дүрсэлсэн нь энэ хөлгөөрөө дэлхийн улс орнуудад хүрэх бэлгэдлийг илэрхийлсэн юм. Манай  компани 2023 оноос уг агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн нь олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ, технологийн шинэчлэл, хөгжлийн илэрхийлэл болсон юм” гэлээ. Монгол шуудан компанийн захирал Г.Тэлмэн  “Монгол Улс бие даан иргэний агаарын тээврийн салбарыг үүсгэн байгуулсан түүхт 70 жилийн ой тохиож байна. Бидний сорилт ижил бөгөөд төрийн өмнө үүрэг хүлээсэн хоёр байгууллага юм. Миний өвөө иргэний нисэхэд ажиллаж байсан түүхтэй” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү марк нь "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн түүхэн замнал, үндэсний иргэний агаарын тээврийн хөгжил, Монгол Улсыг дэлхийтэй холбосон эрхэм үйлсийг мөнхлөн үлдээсэн филателийн үнэ цэнтэй бүтээл юм.

"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ   
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх