Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна

2026/07/06
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд авто замын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэллээ. Тухайлбал,

  • Баянхонгор–Говь-Алтай чиглэлийн авто замаас Шинэжинст сум хүртэлх 204 км авто замын эхлэл болох 13.55 км хатуу хучилттай авто зам,
  • Баянхонгор-Архангай аймгийн Чулуут сум хүртэлх авто замын эхлэл 21.68 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэллээ.

Замын барилгын ажлыг нээж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.2.23 туссан "Бүсүүдийн хөгжлийг дэмжих, олон улсын авто замын шинэ коридор байгуулах, хилийн боомтууд болон аймгийн төв, сумдыг холбох "Шинэ сэргэлтийн таван тойрог" авто замын төслийг хэрэгжүүлж, олон улсын, улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд хоёр авто замын барилгын ажлыг өнөөдөр албан ёсоор эхлүүлж буй түүхэн мөчид хуран цуглаад байна.

Зам, тээврийн салбарын бодлогын хүрээнд аймаг, сумдыг хатуу хучилттай авто замаар үе шаттай холбох зорилтыг тууштай хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл нь зөвхөн нэгэн авто замын бүтээн байгуулалт бус, иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, худалдаа, аялал жуулчлалыг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Түүнчлэн тус сумын иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулахаас гадна бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх