Зам, тээврийн яам 2026 оны эхний хагас жилийн тайлангийн хурлаа өнөөдөр (2026.07.08) зохион байгуулж, салбарын эхний зургаан сарын үйл ажиллагаагаа дүгнэхийн зэрэгцээ мөн шинээр байгуулагдсан Засгийн газрын эхний 100 хоногт хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ хэлэлцлээ.
Тайлангийн хурлыг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэллээ. Тэрээр “Зам, тээврийн салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалт, хууль эрх зүйн шинэчлэл, дэд бүтцийн төслүүд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. 2026 оны эхний хагас жилийн байдлаар зам, тээврийн салбар улсын хэмжээнд нийт 96 сая тонн ачаа тээвэрлэж, ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 52 хувиар өссөн нь салбарын бодит өсөлт, бүтээмж, хамт олны хичээл зүтгэлийг илэрхийлж буй чухал үзүүлэлт юм” гэдгийг онцлоод, зам тээврийн салбарт бодлогын шинэчлэл хийж, олон чухал ажлыг эхлүүлэхэд сэтгэл, зорилго нэгтэй хамтран ажилласан нийт удирдлагууд, албан хаагчдадаа талархал илэрхийллээ.
2026 онд зам, тээврийн салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдийн явцыг товчхон танилцууллаа. Төмөр замын салбарт, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд төслийн гүйцэтгэл, одоогоор 40 хувьд хүрээд байна. Энэ оны эцэст хил холболтын төслийг 80 хувийн гүйцэтгэлд хүргэж, 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг онцоллоо.
Мөн үндэсний компаниудын хүчээр хэрэгжүүлж буй Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн эхний 87 км замын доод бүтцийн ажил бүрэн дуусч, дараагийн хэсгийн бүтээн байгуулалт 50 хувиас давсан байна. Уг төслийг ирэх есдүгээр сард дуусгаж, анхны галт тэргийг аялуулах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг салбарын мэдээллээ.
Агаарын тээврийн салбарт, Монгол Улс 16 жилийн дараа Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ICAO)-ын аюулгүй байдлын аудитад амжилттай хамрагдаж, дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн дунджаас өндөр үнэлгээ авсан нь Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулсан чухал үйл явдал болсныг дурдлаа.
Иргэний нисэхийн салбарт 1996 оноос хойш 30 жил хийгдээгүй томоохон бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж, агаарын навигацийн тоног төхөөрөмжийг яаралтай шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар, Сайншанд дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчлэх төслийн санхүүжилтийг шийдвэрлэн, 2026 оны зургаадугаар сарын 25-нд гэрээг байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн нь энэ оны эхний хагас жилийн ажлын тайлангаас онцлох ажлуудын нэг байлаа. Энэхүү Сайншанд дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийг 2027 онд ашиглалтад оруулснаар 200 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болж, Монгол Улсын агаарын зайн удирдлага, транзит нислэгийн хүчин чадал, навигацийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэдгийг танилцууллаа.
Түүнчлэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийг Япон Улсын “ЖАЙКА” байгууллагатай хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгааг дуулгалаа.
Авто замын салбарт, олон жил шинэчлэгдээгүй байсан авто зам ашигласны хураамжийг шинэчлэн тогтоох шийдвэрийг Засгийн газраар батлуулж, замын засвар, арчлалтын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар улсын хамгийн их ачаалалтай Улаанбаатар-Лүн чиглэлийн 101 км авто замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлэх шийдвэр гаргасныг танилцууллаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү тайлангийн хуралд хэлсэн үгэндээ 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт 80 хувьтай үнэлэгдсэнийг дурдаад үлдсэн хугацаанд бүтээн байгуулалтын ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, төлөвлөсөн зорилтыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэхийг нийт удирдлага, албан хаагчдад үүрэг болголоо.
Мөн энэ онд ЗТЯ-ны алба хаагчдын хувьд, “Тээврийн ерөнхий хууль”, “Автотээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Иргэний нисэхийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг салбарын суурь хуулийн төслүүдийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг онцолсон юм.
Салбарын сайдын зүгээс энэ үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит үр өгөөж авчрах бүтээн байгуулалтын төслүүдийг төлөвлөсөн хугацаанд чанартай хэрэгжүүлж, үр дүнгээрээ үнэлэгддэг, хариуцлагатай хамт олон байхын төлөө бүх шатны байгууллага, албан хаагчид хамтран ажиллахыг уриаллаа.
Тайлангийн хурлаар ЗТЯ-ны Салбарын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас зам, тээврийн салбарт төрөөс баримлах бодлогыг хэрэгжүүлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд 2026 онд 8 зорилтын хүрээнд 83 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгааг танилцуулаад, цаашид салбар тус бүр бүтээн байгуулалтын том төслүүдийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахыг санууллаа.
Хурлаар, Зам, тээврийн яам 2026 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэж, салбартаа үр бүтээлтэй, хичээл зүтгэлтэй амжилттай ажилласан шилдэг ажилчдыг шагнаж урамшууллаа.
| ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО | |
| Зам, тээврийн яам Facebook |
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ