Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

2026/08/24
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн ТУЗ-ын дарга Жоу Вэйжи тэргүүтэй төлөөллийг өнөөдөр /2026.08.24/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улсын зам, тээврийн салбарт хийгдэж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Юуны өмнө сайдын зүгээс авто зам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт хийгдэж буй томоохон төслүүдийг танилцуулаад, БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн санхүүжүүлэх сонирхолтой байгаа төслүүдийг сонирхлоо.

Авто замын салбарын хувьд, Улаанбаатар-Лүн чиглэл нь баруун аймгууд руу зорчих гол зам бөгөөд олон улсын транзит тээврийн чухал коридор болохыг дурдаж, сүүлийн жилүүдэд автозамын ачаалал эрс нэмэгдэж, энэ чиглэлд осол аваарын тоо өссөн тул уг авто замыг өргөтгөн шинэчлэх, төслийн ажлыг яаралтай эхлүүлэх шаардлага тулгарч байгааг хэллээ.

Мөн уг төслийн ТЭЗҮ судалгаа, зураг төсөл бүгд хийгдсэн, бэлэн байгаа гэдгийг тодотгоод, энэ төсөл нь Монгол Улсын хувьд эдийн засгийн идэвхжил, аялал жуулчлал, логистикийн урсгалыг дэмжих стратегийн чухал ач холбогдолтойг онцлов.

БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн зүгээс Налайх-Багануур чиглэлийн 93 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж шинэчлэх ажлыг сонирхож буйгаа уламжиллаа.

Мөн төмөр замын салбарт Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт, Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замын төслүүдээ танилцуулаа.

Нөгөө талаас Монгол Улс болон бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ илэрхийлж, төслүүдтэй дэлгэрэнгүй танилцаж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх