Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна

2026/08/25
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна

“Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал” үргэлжилж байна. Үүний хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн яамнаас 2026 оны наймдугаар сарын 26-ны өдөр "Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" сэдэвт арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээг Зам, тээврийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг зэрэг холбогдох байгаль орчныг хамгаалах олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг хангахад төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын ажиллагааны идэвхтэй оролцоо туйлаас чухал юм.

Хэзээ: 2026.08.26

Хаана: Монгол гэр өргөө

Хэдэн цагаас: 10.00-11.30 цагийн хооронд болно.

"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх