Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

2026/09/15
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан бүсийн захирал Хусейн Озхан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.09.15/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай ЕСБХБ нь Монгол Улсад анх 2006 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш манай улсын эдийн засгийн олон салбарт хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт, техникийн туслалцаа үзүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.

Үргэлжлүүлэн, энэхүү уулзалт Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх гэж буй чухал цаг үетэй давхцаж байгаад баяртай байгаагаа хэлээд хамтран ажиллахаар тохирсон Чойр–Хөшигийн хөндий чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Тэрбээр “Энэхүү төсөл нь Монгол Улсын босоо тэнхлэгийн тээврийн коридорыг өргөжүүлэх, Хөшигийн хөндийд хөгжүүлж буй тээвэр, логистикийн төвтэй холбогдох стратегийн ач холбогдолтой төсөл юм. ЕСБХБ уг төсөл дээр хамтран ажиллаж техник, эдийн засгийн үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон бусад бэлтгэл ажлыг хурдан шуурхай эхлүүлэхийг хүсэж байна. Одоогоор бид мандатын бичгийг шуурхайлах талаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Хоёрдугаарт, өнгөрсөн удаагийн уулзалтаар манай яамнаас Увс аймгийн Улаангом сумаас Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сумдыг холбох 164.5 км хатуу хучилттай авто замын төслийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Энэ авто замын зураг төсөл боловсруулагдсан бөгөөд төслийг гадаадын зээл тусламжаар гүйцэтгэх саналаа Монгол Улсын өрийн удирдлагын тухай хуулийн дагуу Сангийн яаманд тавьсан байгаа” гэлээ.

Хариуд нь ЕСБХБ-ны зүгээс хэрэв Сангийн яам зөвшөөрвөл дээрх хоёр төсөлд банкны зүгээс хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлээд, мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км замыг 4 эгнээ болгон өргөтгөх төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих нь илүү тохиромжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн Казахстан улсад төр, хувийн хэвшлийн түншлэлээр баригдсан авто зам байгаа бөгөөд хэрвээ хүсвэл тухайн замыг үзэж, туршлага солилцох боломжтой гэдгийг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх