Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2026/09/01

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

 

Зам, тээврийн салбарын улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн дагуу улсын чанартай Ховд-Улаангом, Улаангом-Боршоо боомт, Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй, Хархорин-Цэцэрлэг, Элсэнтасархай-Хархорин чиглэийн авто замуудын ашиглалтын бэлэн байдал, арчлалт, урсгал засварын ажил, болон холбогдох баримт бичиг бүрдэлтэд үзлэг хийлээ. Уг хяналт шалгалтыг ЗТЯ-ны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч, авто замын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Батжаргал, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Авто замын ашиглалтын хэлтсийн зарим бүс нутаг хариуцсан хяналтын инженер, зам хариуцагч “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Увс, Завхан Архангай, Өвөрхангай аймаг дахь салбарын менежер, ерөнхий инженер, Зам хариуцагч “Саруул харгуй” ХХК-ийн захирал, инженерүүдийг байлцуулан хийж гүйцэтгэсэн юм.

Хяналт шалгалтаар:

  1. 2026 онд хийх арчлалт, урсгал засварын ажлын график төлөвлөгөөний дагуу чиглэл тус бүрээр, засварын ажлын аргачлалыг батлуулаагүй;
  2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу тайлан мэдээ хугацаанд нь ирүүлээгүй;
  3. Авто замын тэмдэг, дохионы шон унасан хугарсан дутуу засварлаагүй;
  4. Ажлын хэсгээс даалгасан ажлуудыг гүйцэтгээгүй;
  5. Төмөрбетон гүүр, хоолойн орох, гарах амсар хөндийрсөн, цэвэрлээгүй, оолой бөглөрсөн, далангийн хажуу налуу угаагдсан хэсгүүдийг засварлаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Иймд хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, үүссэн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар гүйцэтгэгч байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд илэрсэн дутагдлуудыг арилгуулахаар Авто замын хяналтын улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлагыг тус тус хүргүүлж ажилласан байна.

 

 

 

---oOo---

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх